solongonews
Хятадын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний 129-р үзэсгэлэн боллоо
2021-04-15 16:59
Хятадын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний 129-р үзэсгэлэн боллоо.

    Хятадын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний 129-р үзэсгэлэн өнөөдөр буюу 04-р сарын 15-ны өдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн үзэсгэлэнг онлайн хэлбэрээр зохион байгуулж, гадаад худалдааны шинэлэг хөгжлийг дэмжих зорилгоор экспортын барааны бүтэц, гадаад худалдааны үйл ажиллагааны бүтэц, олон улсын зах зээлийн зохион байгуулалтыг тасралтгүй оновчтой болгох дээр зорилго тавьсан байна.

  Хятадын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний 129-р үзэсгэлэн 10 хоног үргэлжлэх бөгөөд 16 төрлийн бараа бүтээгдэхүүний 50 үзэсгэлэнгийн талбай зохицуулсан байна. Одоогийн байдлаар үзэсгэлэн худалдаанд оролцогчид 2.7 сая гаруй бараа бүтээгдэхүүн байршуулсан нь өмнөх хуралдааны дүнгээс 230,000-аар өссөн нь дээд амжилт тогтоосон юм.

Канад, Барзил, Өмнөд Солонгос зэрэг 28 орны 340 аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцсон байна. Үзэсгэлэнд оролцогчид 2600 виртуал үзэсгэлэнгийн танхим зэрэг график, видео, 3D, VR зэрэг янз бүрийн хэлбэрээр үзэсгэлэн гаргаж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл