Хятад улсад 2019 оны 04-р сараас хойш дижитал менежер, цахим спортын тоглогчоос онлайн захиалгын хүргэлтийн ажилтан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулагч хүртэл, онлайн худалдаачин, онлайн сургалтын үйлчлэгч хүртэл үндсэндээ гурван ээлжийн нийт 38 шинэ ажил мэргэжил газар аваад байна. Энэ нь нэг талаас өсөн нэмэгдэж буй зах зээлийн эрэлтэд нийцэж, нөгөө талаар ажилчдын хөдөлмөрийн ур чадварын тал дээр шинэ шаардлагууд тавьдаг.
Ажлын байрны зах зээлд хэн шинэ ажил мэргэжлийг хайж байна вэ? Ямар хүмүүс маш хурдан суралцаж өөрийгөө цэнэглэж байна вэ? Ямар ямар салбарын ажил тилүү их газар авч хүмүүст хүрч байгаа бол? Саяхан Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын газрын Хятадын ажил эрхлэх сургалтын техникийн удирдах төв А Ли Ба Ба группын Динь Динь тавцантай хамтарч “Шинэ ажил мэргэжлийн онлайн сургалтын тавцанг хөгжүүлэх тайлан”-г нийтэлсэн байна.
Шинэ ажил мэргэжил ур чадвартныг “шүүрч авч” байна
- Аж ахуйн нэгжүүдийн 90-ээс дээш хувь нь шинэ ажил мэргэжлийн хөгжилд шинэ түлхэц болно гэж найдаж байна. Ажиллаж буй хүмүүсийн 96-аас дээш хувь нь шинэ ажил мэргэжил сурахыг хүсдэг.
- Өмнө нь би олон удаагийн ажилд орох аман шалгалтад тэнцээгүй. Сүүлд нь интернэтээс дижитал менежерийн шинэ мэргэжилтэй танилцаж, сургалтад хамрагдсан гэж 21 настай Шяхао сонирхуулсан юм. Тэрээр Чүнчингийн тээврийн мэргэжлийн сургуулийн том дата коллежид интернэтийн мэргэжлээр суралцсан. Одоо дижитал менежерээр ажиллаж явна. Оюутнуудыг ажилд авах уулзалтын үед тэрээр гурван компаниас урилга хүлээн авчээ.
- Урьд нь ажилд ороход аж ахуйн нэгжүүд ажилтнаа сонгодог байлаа. Одоо бид ажлыг өөрөө сонгох болсон учраас ажлуудыг хооронд нь харьцуулж, өөртөө таалагдсанаа сонгож болно. Дижитал менежер нь надад мэргэжлийн дижитал менежментийн туршлага болж илүү олон ажилд орох боломж өгсөн. Хамгийн чухал нь ажиллах тал дээр өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн гэж Шяхао өөрийн ажилд орсон тухайгаа сонирхуулсан юм.
Өнөөдөр маш олон хүн Шяхаотай адил мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн, шинэ ажил мэргэжлийн шинэ боломжуудыг ухаалгаар ашиглаж байна. “Шинэ ажил мэргэжлийн онлайн сургалтын тавцанг хөгжүүлэх тайлан”-д энэ нь зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нийцэж, ажиллаж буй хүмүүсийн 96-аас дээш хувь шинэ ажил мэргэжил сурахыг хүсэж байгааг харуулж байна. Үүнд, Ажил мэргэжлийн түвшнээ дээшлүүлж, шинэ ур чадвар эзэмшин, ирээдүйд бэлтгэж байгаа нь ажиллаж буй хүмүүсийн шинэ ажилд орох гол хөшүүрэг болж байгаа юм.
Шинэ ажил мэргэжил гэдэг асар том зах зээлийн эрэлт шаардлагад дутагдаж үл болно. 2019 онд Хүний нөөцийн яам зэрэг гурван салбар хамтран 13 шинэ ажил мэргэжлийг нийтэлсэн. Мөн янз бүрийн салбарын ажил олголтын одоогийн байдлын судалгаа шинжилгээний тайланг гаргав. Анхны ээлжийн 13 шинэ ажил мэргэжилд ирэх таван жилдээ саяас дээш авьяаслаг, ур чадвартай хүмүүс шаардлагатай. Шинэ ажил мэргэжлийн ажилд авах уулзалтын үеэр авьяаслаг ур чадвартай хүмүүсийг “шүүрч авах” болно.
Жишээ нь, өнөөдөр хиймэл оюун ухааны чиглэлээр авьяас чадвартан дутагдаж буй хэмжээ таван саяд хүрч, дотоодын эрэлт, нийлүүлэлтийн харьцаа нь 1:10 байгаа юм. Хэрэв ур чадвар дээшлүүлэх сургалтыг сайжруулахгүй бол 2025 он гэхэд ур чадвартан дутагдах хэмжээ 10 саяд хүрэх болно. Ирэх таван жилийн хугацаанд интернэтийн салбарт 16 сая орчим авьяас чадвартан шаардагдана. Том дата инженер, техникийн ажилтнууд ажилладаг том дата салбарт 2020 онд 2.1 сая орчим ур чадвартан шаардагдах төлөвтэй байна. Мөн 2025 оноос өмнө 30-40 хувийн өсөлтийн хурдаар 20 орчим сая хүн шаардагдах болно...
Аж ахуйн нэгжүүдийн бодит хэрэгцээ нь бас гол хүчин зүйл юм. Судалгаанаас харахад компаниудын 90гаруй хувь нь шинэ ажил мэргэжлийн сургалтад хамрагдан ажилчдынхаа хөгжлийн орон зайг нэмэгдүүлж, компанид шинэ түлхэц хүч болно гэж найдаж байна. Шинэ ажил мэргэжлийн дижитал менежерийг жишээ болгож татая. Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны одоогийн ажил эрхлэлтийн байдлын дүн шинжилгээний тайланд 87.23 хувийн дижитал менежерүүдийн цалин хөлс нь орон нутгийн дундаж цалингаас 1-3 дахин их байна. 10:1-ийн дижитал менежерүүдээр тоноглогдсон компаниуд, дижитал менежергүй компаниудын ажлын үр дүнгээс 35-50 хувиар өндөр байдаг. Шинэ ажил мэргэжлийн салбарын дижитал менежер шинээр төрсөн нь хувь хүний ажил мэргэжлийн хөгжил, аж ахуйн нэгжийн дижитал өөрчлөлтийн чухал эхлэл болжээ.
- Шинэ ажил мэргэжил нь хөдөлмөр эрхлэлтийн тоог маш олноор нэмэгдүүлж, ажлын байрны чанарыг сайжруулсан. Бид түүний шинэ хэлбэр, уян хатан чанарын хөгжлийг үргэлжлүүлэн дэмжих ёстой гэж Үндэсний мэдээллийн төвийн Эдийн засгийн судалгааг хуваалцах төвийн орлогч дарга Юй Фэншя ярьлаа.
Дижитал ур чадварыг эрэлхийлнэ
- 2000 оноос хойш төрсөн хүүхэд, залуучууд цахим спорт ажиллуулагчийг илүү сонирхож, “60 он”-оос хойш төрсөн идэр үеийнхэн хөдөө аж ахуйн менежерийг илүү сонирхдог. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 95 хувь нь шинэ ажил мэргэжил сурах нь ажил мэргэжлийн хямралаас гарах гол хүчин зүйл гэж үзэж байна.
Шинэ ажил мэргэжил өнөөдөр улам түгж байгаа боловч энэ нь өмнөх үеийн шинэ ажил мэргэжил эхлүүлэх явцтай адил бус.
Лү Чэньлүн бол Хятадын хамгийн анхны ээлжийн цахим спорт ажиллуулагч. Тэрээр:
- Би оюутан байхдаа найзуудтайгаа ажлын чөлөөт цагийн баг байгуулж, Хятад улсын дотоодын цахим спортын тоглогчийн тэмцээнд оролцдог байлаа. Тэмцээнд оролцох бүрт цахим спортын тоглогчийн тэмцээн нь эрч хүчтэй, ширүүн өрсөлдөөнтэй, маш их баяр баясгалантай санагддаг. Уламжлалт спортоос маш өөр л дөө гэж сонирхуулсан юм.
Хүбэй мужийн Эньши Түжя үндэстэн Мяо үндэстний өөртөө засах жүөгийн Лайфэн шяний Шянхүй бол шинэ ажил мэргэжлийн замаар явж буй олны нэг. 2011 онд нутагтаа буцаж ажил эрхэлсэн Шянхүй шинэ ажил мэргэжлийн салбарын нэг болох хөдөө аж ахуйн менежерийн сургалтад оролцсон байна. Түүний удирдах чадвар сайжран, хөдөө аж ахуйн технологийн мэдлэг нэмэгдэж, өөрийнх нь байгуулсан жимс, хүнсний ногооны мэргэжлийн хоршоо улам бүр томорсоор байна. Бүтээгдэхүүнийх нь гарц тасралтгүй шинэчлэгдэж, мөн ойр орчмынхоо иргэдийн орлогыг ч нэмэгдүүлээд зогсохгүй, тэр өөрөө хөдөө аж ахуйн менежер болсон байна.
Өнөөдөр шинэ ажил мэргэжлийн дүр төрх тодорхой болж, ирээдүйн төлөвлөгөө улам тодорч байна. Тэгвэл ямар хүмүүст илүү таалагдаж байгаа бол?
Диньдинь тавцан 06-р сарын эцсээр шинэ ажил мэргэжлийн сургалтад хамрагдаж буй хүмүүст судалгаа хийж, хэсэг бүлэг хүмүүсийн онцлог шинжийг тодорхойлсон байна.
Чухам хэн суралцаж байна вэ? 1980, 1990 оноос хойш төрсөн залуучууд шинэ ажил мэргэжлийн зах зээлд гол хүч болох тал дээр 83 хувийг эзэлж байна. Бакалавр, коллежийн зэрэгтэй хүмүүс шинэ ажил мэргэжлийн зах зээлийн гол хүч болоход 74 хувийг эзэлж байна. Тэдний дотроос интернэт /мэдээллийн технологи/, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарууд хамгийн олныг эзэлж байгаа юм. Хүмүүсийн 95-аас дээш хувь нь шинэ ажил мэргэжил суралцах, өөрийн ур чадвараа дээшлүүлэх нь ажил мэргэжлийн хямралаас гарах гол хүчин зүйл гэж үзэж байна.
Ямар мэргэжил сурах вэ? Дижитал менежер, удирдлагатай нисэх аппаратын нисгэгч, хиймэл оюун ухааны инженер техникийн мэргэжилтэн, хөдөө аж ахуйн менежер, инженер, техникийн ажилтан зэрэг бол хүмүүсийн хамгийн сурах хүсэлтэй шинэ ажил мэргэжлүүд юм. Үүнд, “1960 оноос хойш төрсөн идэрчүүд” хөдөө аж ахуйн менежер болохыг илүү хүсдэг бол 2000 оноос хойш төрсөн залуу үеийнхэн цахим спорт ажиллуулахыг илүүд үздэг.
Хаана сурах вэ? Гуандүн, Жэжян, Бээжин, Хэнань, Шаньдүн, Шяньши, Жянсү, Шанхай, Хэбэй, Хүбэй, Сичуань зэрэг хот, муж, орны хүмүүсийн шинэ ажил мэргэжлийг хүлээн авч сурч буй хүний тоо хамгийн олон. Шинэ ажил мэргэжил нь хотын хөгжилд шинэ эрч хүч өгдөг.
Үйлдвэр, мэдээллийн технологийн яамны Боловсрол, шалгалтын төвийн дарга Мачян:
- Холбогдох салбарын хөгжлийн өнөөгийн байдалтай идэвхтэй дасан зохицож, мэргэжилтний эрэлт, нийлүүлэлт хоорондын улам бүр өсөн нэмэгдэж буй зөрчилдөөнийг аль болох хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Энэ бол салбарын хөгжлийг дэмжих тэргүүний зорилт юм гэж хэллээ.
Онлайн сургалт “Ажил мэргэжлийн эрх чөлөө”-нд тусалдаг
- Онлайнаар дамжин шинэ ажил мэргэжил суралцах нь аажмаар зах зээлийн гол чиглэл болж байна. Шинэ ажил мэргэжлийн онлайн сургалтын тавцан нэг жилийн хугацаанд сая гаруй дижитал авьяас чадвартнуудыг хамруулахаар төлөвлөж байна.
Өмнөх "Ямар ажилд орсон бол тэр ажилдаа хайртай болох" хандлагатай харьцуулахад залуу хүмүүсийн хөдөлмөр эрхлэх хандлага өөрчлөгдөж байна. Илтгэлд “Ажил мэргэжлийн эрх чөлөө” нь залуу хүмүүсийн эрэлхийлдэг ажлын хэв маяг болж байна гэж дурджээ. Ажил мэргэжлийн эрх чөлөө нь ажиллаж буй хүмүүсийн олон төрлийн мэргэжлийн ур чадварыг эзэмших, ажил мэргэжлийн чиглэл сонгох санаачилга гаргах, хоёроос илүү мэргэжил сонгох боломжтой юм.
“Ажил мэргэжлийн эрх чөлөө”-г хэрэгжүүлэхэд хэрхэн туслах вэ?
Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын газар саяхан Хятадын ажил эрхлэх сургалтын техникийн удирдах төв, А Ли Ба Ба группын Динь Динь тавцантай хамтран шинэ ажил мэргэжлийн онлайн сургалтын тавцанг гаргасан байна. Энэ бол Бүх Хятадын анхны шинэ ажил мэргэжлийн дижитал нөөцийн сургалтад чиглэсэн үйлчилгээний тавцан юм. Улмаар баталгаажуулалт, онлайн сургалт, онлайн үнэлгээ, цахим сургалтын гэрчилгээ зэргээр хангаж, оюутнууд, сургалтын болон бизнесийн байгууллагууд ба бусад хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж, шинэ ажил мэргэжлийн чадвартны сургалтын ажлыг маш түргэн сурталчлах болно.
Бүртгэлээр хүмүүсийн 72-оос дээш хувь нь онлайн сургалтын шинэ ажил мэргэжлийг сонгосноор онлайн сургалт зах зээлийн гол урсгал болсон байна. Шинэ ажил мэргэжлийн онлайн сургалтын тавцан нь цаг хугацаа, орон зайд хязгаарлагдахгүйгээр нэг жилийн дотор сая гаруй дижитал шинэ авьяастныг сургахаар төлөвлөж байна.
Танилцуулснаар, анхны ээлжийн дижитал менежерүүд, хиймэл оюун ухааны инженерүүд, цахим спорт ажиллуулагч, хөдөө аж ахуйн менежерүүд зэрэг 13 шинэ ажил мэргэжлийн салбарынхан нэгэнт онлайн сургалтад хамрагджээ. Холбогдох ажилтнууд онлайнаар сурч, сургалтад хамрагдан, шалгалт өгч, цахим сургалтын гэрчилгээ авах боломжтой. Хоёр дахь ээлжийн нийлүүлэлтийн сүлжээний менежерүүд, онлайн захиалгын хүргэлтийн ажилтнууд, хиймэл оюун ухааны сургагч багш, хэвлэл мэдээллийн ажилтнууд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд зэрэг 15 шинэ ажил мэргэжлийн салбарынхан онлайн сургалтад хамрагдах бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Үүнээс гадна, блокчейн инженер техникийн ажилтнууд, интернэт худалдаачин зэргийг хамарсан гурав дахь ээлжийн есөн шинэ ажил мэргэжлийн салбарынхан ч онлайн сургалтын бэлтгэл ажил хийж байна.
Мөн ур чадвар шалгасан шинэ ажил мэргэжлийн үндэсний мэргэжлийн стандарт болон ур чадварын түвшин тогтоох ажил хэвийн явагдаж байгаа юм. Одоогийн байдлаар хөдөө аж ахуйн менежерүүд болон аж үйлдвэрийн робот системийн ашиглалт, засвар үйлчилгээний үндэсний мэргэжлийн ур чадварын стандартыг нийтлээд байна. Бусад ур чадвар шалгасан шинэ ажил мэргэжлийн ур чадварын стандартыг боловсронгуй болгох ажлыг “Үндэсний мэргэжлийн ур чадварын стандартыг тогтоох ажлын төлөвлөгөө (2020-2022 он)”-нд оруулсан ба жилийн дотор үндсэндээ гүйцэтгэж дуусгах төлөвтэй байна.
- Шинэ ажил мэргэжлийн онлайн сургалтын тавцан нь хүмүүсийн насан туршид суралцах хэрэгцээ, хөдөлмөрийн чадварыг дээшлүүлэхэд тавцан хангаж өгсөн. Улс орны хөдөлмөр эрхлэлтийг тогтворжуулах, хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж Хятадын Рэньминь их сургуулийн Хөдөлмөр, хүний нөөцийн коллежийн захирал Ян Вэйгүө ярьлаа. Бээжингийн эдийн засаг, бизнесийн их сургуулийн Хөдөлмөр эдийн засгийн коллежийн дэд профессор, Хятад улсын шинэ хэлбэрийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны төвийн дарга Жан Чэнган:
- Энэ бол Хятадын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх суурь чадавхын томоохон нээлт юм. Үүнийг хүний нөөц, хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн ур чадварыг сайжруулах "шинэ дэд бүтэц" гэж нэрлэж болно гэж хэлж байна.
Ажиллаж буй хүмүүсийн хувьд энэ нь бас томоохон ашигтай. Чүнчин хотын нэг компаний BIM /Барилгын мэдээллийн загварчлалын технологи/ төвийн орлогч дарга Жао Шяолүн:
- BIM нь инженерийн төсөл дэх бүхэл бүтэн үйл явц, мэргэжил, бизнесийг бүхэлд нь боловсронгуй, эрчимтэй удирдахад хэрхэн ажиллаж байна вэ? Илүү сайн хөрөнгө оруулалттай байдалд аюулгүй, үр ашигтай, үзэсгэлэнтэй гэр орныг хэрхэн байгуулах вэ? Энэ бидний суралцах шаардлагатай зүйл гэж хэлсэн юм. Энэ бол шинэ ажил мэргэжлийн онлайн сургалтын тавцангаас түүнтэй адил сурах хүсэлтэй маш олон хүмүүст үргэлжлэн сурах орон зайг гаргаж өгсөн байна.

Хүмүүс уулзалтын үеэр ажилд элсүүлэх мэдээлэлтэй танилцана
Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ФЭН КАЙХУА

07-р сарын 24-ний өдөр Жянши мужийн Жи Ань хотын Шиньгань шяний Тань Чюшян аж үйлдвэрийн хөдөлмөр эрхлэлтийн Ядуурлыг бууруулах үйлчилгээний төвд Жянши Багшийн их сургуулийн нийгмийн салбарын оюутанзуны дадлагаараа орон нутгийн хоол хүнсийг шууд нэвтрүүлгээр цацаж, орон нутгийн иргэдийн амьжиргааг өөд нь татна
Зургийг: ЛИ ФҮСҮНЬ
