Бээжингийн орчин үеийн чөлөөт тосон будгийн зургийн судалгааны хүрээлэн, ӨМӨЗО-ы зураачдын холбоо, Хөх хотын соёл, аялал жуулчлалын радио телевиз товчоо хамтран зохион байгуулсан “Хатан гол-Хятадын 100 алдартай тосон будгийн зураачдын гол сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн” Өвөр Монголын Хөх хотын уран зургийн музейд нээгдэж байна. Уг үзэсгэлэн нь 2021 оны 12-р сарын 04-нд эхэлсэн бол 2022 оны 01-р сарын 10-нд дууна.

Мэдээгээр, энэхүү үзэсгэлэнд Хятадын нэрд гарсан 234 тосон будгийн зураач оролцсон бол тэд Хатан голын сав газрын долоон муж, ӨЗО-ы 40 мянган километр замыг туулж, дөрвөн жилийн хугацааг зарцуулан байж, бүтээж дуусгав, энэ удаад нийт 103 бүтээл шалгарч, үзэсгэлэнд дэлгэгдсэн байна.

“Хатан гол-Хятадын 100 алдартай тосон будгийн зураачдын гол сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн” нь Хятадын тосон будгийн зураачдын шилдэг уламжлалыг урагшлуулж, цаг үеийн оюун санааг харуулсан чухал урлагийн үйл ажиллагаа юм. Тосон будгийн зураачид Хатан голын сав газрын олон мянган бээрийн замыг туулж, олон мянган бээрийн уул, гол мөрний тухай бичиж, янз бүрийн өнцгөөс Хатан голын мянга мянган уур амьсгал, дүр төрхийг бичиглэв. Мөн шинэ цагийн уран сайхны хэлээр Хатан голын мөнхийн хэв маяг, шинэ амьдралын байдлыг тусган харуулж, Хятадын ард түмний сэтгэл санааг дүрсэлж, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг харуулж, улмаар Хятадын тосон будгийн зургийн хөгжил цэцэглэлтийг ахиулсан байна.



