solongonews
Сэтгүүлчийн дуранд буусан Олон улсын соёлын үзэсгэлэн
2023-06-08 23:52
Сэтгүүлчийн дуранд буусан Олон улсын соёлын үзэсгэлэн

Хятадын (Шэньжэнь) олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспо үргэлжилж байна. Өнөөдөр манай сэтгүүлчид "Соёлын аялал жуулчлалын хэрэглээний танхим – “Бүс ба зам” олон улсын танхим"-д зочилж “Бүс ба зам” дагуух 50 гаруй улс орноос ирсэн бараа бүтээгдхүүнтэй танилцлаа.

Энэтхэгийн үзэсгэлэн

Монгол Улсын үзэсгэлэн

Бангладеш улсын үзэсгэлэн

Тайланд улсын үзэсгэлэн

Вьетнамын үзэсгэлэн 

Гадаад соёлын солилцоо, худалдааг өргөжүүлэх зорилгод анхаарлаа хандуулан, энэ жилийн соёлын аж үйлдвэрийн экспо нь үндэсний гадаад соёлын үзэсгэлэн худалдааны тавцангийн үйл ажиллагааг илүү бэхжүүлснээр "Соёлын аялал жуулчлалын хэрэглээний танхим – “Бүс ба зам” олон улсын танхим"-д 50 гаруй улс, бүс нутгийн 300 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Колумбын үзэсгэлэн

Лаосын үзэсгэлэн

Пакистаны үзэсгэлэн

"Соёл аялал жуулчлалын хэрэглээний танхим – “Бүс ба зам” олон улсын танхим" нь яахын аргагүй хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, олон хүний сэтгэлийг татаж, харааг булаасан хэсэг юм. Персын хивс, Монгол Улсын ноос ноолуур, Бразилын кофе, Энэтхэг сийлбэр, будаг... Энд олон төрлийн бараа бүтээгдэхүүн цугларч, олон төрлийн хэл яриа өрнөн, өөр өөр соёлын онцлогууд харагдаж байлаа.

Вьетнамын үзэсгэлэн

Непалын үзэсгэлэн

Ираны үзэсгэлэн

Монгол Улсын иргэн н.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ноос ноолуур, эсгий урлал, арьсан урлал, байгалийн гаралтай жимс зэрэг орон нутгийнхаа өвөрмөц онцлог бараа бүтээгдэхүүнээ дэлгэн харуулж байлаа. Тэрээр "Анх удаагаа урилгаар олон улсын хэмжээний соёлын аж үйлдвэрийн экспод оролцож байна. Энд олон улс орноос олон сайхан бараа бүтээгдэхүүн дэлгэгджээ. Би Монгол Улсыг төлөөлөн ирсэн учраас Монгол Улсын хамгийн онцлогтой, нэрийн хуудас болсон, хүмүүст хамгийн их хүрдэг ноос ноолууран бүтээгдэхүүнээ авчирсан. Их олон хүн ирж сонирхож байна. Монгол Улсынхаа бараа бүтээгдэхүүнийг Хятад улс төдийгүй гадаадын олон улсын хүмүүст үзүүлж, харуулж, танилцуулж байгаадаа маш их баяртай байна" гэлээ.

Монгол Улсын гар урлалын бүтээгдэхүүн

Монгол Улсын иргэн н.Оюун-Эрдэнэ 

Монгол Улсын ноос ноолууран бүтээгдэхүүн

Хүмүүс ноос ноолуур сонирхож байна

Зохиогч: Х.АРВИНТАЛ, Б.СУРНАА
Найруулагч: Х.АРВИНТАЛ, Б.СУРНАА
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл