Судалгааны дүнд хүний биеийн витамин D-ийн түвшин өндөр байвал үе мөчний үрэвслээс урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн байна.
Витамин D нь байгалийн зарим хоолонд агуулагддаг. Биеэ наранд шарах нь витамин D-г хуримтлуулахад ач тустай байдаг. Үе мөчний үрэвсэлтэй өвчтөн витамин D-гээр дутагдаж байдгийг өмнөх судалгаагаар нэгэнт харуулсан.

Витамин D нь үрэвслээс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй. Хэрвээ нэгэнт өвчилсөн байвал витамин D-ийн үр нөлөө буурна гэж Бирмингэм Их Сургуулийн судлаачид үзсэн байна. Үүний шалтгаан нь үе мөчний үрэвсэл хүний биеийн витамин D-ийн тухай мэдрэмжийг буруулдгаас болдог аж.
- Үе мөчний өвчинд нэрвэгдсэн өвчтөнүүдийн хувьд бага хэмжээний витамин D хангалтгүй болсон учир их хэмжээний витамин D-ийн хангамжаар хангах хэрэгтэй. Эмчийн зүгээс өвчтөнд шинэ эмчилгээний аргаар хангах нь бас чухал бөгөөд үе мөчний доторх дархлааны эсүүдийн витамин D-ийн тухай мэдрэмж муутай болсон асуудлыг шийдвэрлэхэд ашигтай байдаг гэж Бирмингэм Их Сургуулийн Луиза Жефри танилцуулсан юм.
Дараагийн судалгаагаар судлаачид үе мөчний үрэвсэл чухам яагаад хүний биеийн витамин D-ийн тухай мэдрэмжийг бууруулдаг шалтгааны тухай судалгаа хийх бөгөөд үүнийг хэрхэн шийдвэрлэх тухай судлах болно. Судалгааны үр дүн АНУ-ын "Autoimmune Journal"-д нийтлэгдсэн байна.
