solongonews
Күнз мэндэлсний 2569 жилийн ойн баяр тохиож байна
2018-09-29 10:29
Күнз мэндэлсний 2569 жилийн ойн баяр тохиож байна.

Хятадын бүх бүс нутгаар Күнзийн мэндэлсний 2569 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагааг 09-р сарын 28-ны өдөр зохион байгуулсан байна. Энэ жил Күнзийн мэндэлсний 2569 жилийн ойн баяр тохиож байна.

Мөн өдөр Күнзийн институтийн төв сургууль Бээжин хотноо тав дахь удаагийн нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ. Өнөөдрийг болтол 149 улс орнуудад 530 Күнзийн институтийг байгуулсан бөгөөд 1113 дунд бага сургуулийн Күнзийн хичээлийн танхимтай болсон байна. Хятад хэлний багш 46200 хүрсэн бөгөөд ойролцоогоор нийт 9 сая гаруй сурагч оюутныг хүмүүжүүлсэн байна.

Күнз (МЭӨ 551 оноос МЭӨ 479 он) нэр Цю, өргөсөн нэр нь Жун Ни, Лү улсад мэндэлжээ. Хятадын Чунь-Цюгийн сүүл үеийн алдарт гүн ухаантан, сурган хүмүүжүүлэгч бөгөөд Күнзийн сургаалыг үндэслэгч юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com,chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл