
Би усан будгаар зурах дуртай. Хэрэв та усан будгаар будсан бол ердөө 15 өнгө байгаа ч гэсэн 300 өөр өнгө үүсгэх боломжтой.
Усан будаг бол “уучлах” чадвартай. Хэрэв та алдаа гаргасан бол засахад хэцүү биш юм, амьдрал ч адилхан. Намайг Люба Draws гэдэг.Оросын бие даасан зураач. Би Хятадад бараг арван жил амьдарсан.Би Хятад орноор аялсан, зарим газраар очсон. Бээжин бол миний хамгийн дуртай хот.Хуучин Бээжингийн уур амьсгалтай газар.Хутун, Хааны ордон, Тэнгэрийн сүм зэрэг нь Хятад улс ямар байсныг мэдрэх болно. Гүө Мао худалдаа, Сань Литүнд Хятад улс одоо болон ирээдүйд ямар байхыг олж харах болно.
Тиймээс би Бээжин бол эртний болон орчин үе хоёрыг төгс хослуулсан хот гэж үздэг. Би гудамжинд их дуртай. Хутун өргөн чөлөө Бээжинг өвөрмөц болгодог. Би гудамжаар алхах дуртай,ахмад настнууд хууч хөөрч, хүүхдүүд гүйлдэж байдаг.Зарим хүмүүс өглөө jianbin авахаар явж байгааг хардаг. Үдээс хойш гудамжаар тайван алхах, энэ бүхэн надад маш их таалагдсан нарийн ширийн зүйлс юм. Хутунгаас Бээжингийн зүрхний цохилтыг мэдрэх болно. Та мөн Бээжингийн амин сүнсийг мэдрэх болно. Би эдгээр нарийн ширийн зүйлийг ажиглаж, зурган дээрээ хуулбарлах дуртай. Би эдгээр "жижиг зүйл"-ээр энэ хотын гоо сайхныг хүмүүстэй хуваалцахыг хүсэж байна.Мөн зургаар дамжуулан өөр нэгэн Бээжин хотыг бусадтай хуваалцахыг хүсч байна.
Миний нүдэн дэх өнгөлөг Бээжинг хуваалцахыг хүсч байна.Би бас хотын олон газраар явах дуртай, нэлээд өөр өөр гоё газруудаар явсан. Олон хүмүүс эдгээр газруудыг мэддэггүй. Хүмүүс миний хуваалцсан постон доор сэтгэгдэл бичдэг.Бээжинд ийм газар байдаг гэж хэзээ ч бодож байгаагүй гэдэг. Зураг зурахыг би өөрөө бие даан сурсан. Үнэндээ миний мэргэжил уран зураг биш.Бээжинд хоёр гурван жил амьдарсны дараа, би зураг зурахыг хүссэн. Ингээд л зурж сурч эхэлсэн. Би өөрийнхөө зурсан зургуудаас илүү ихийг хуваалцах тусам найзууд маань намайг зурахад туслаач гэж гуйж эхэлсэн.
Ингээд л миний дүрслэх урлагийн гараа эхэлсэн.Анх хуанли зурж эхэлсэн гурван жилдээ миний зургийг зөвхөн гадаадынхан л авдаг байлаа. Одоо бүх зүйл өөрчлөгдөж байна.Миний хуанлийн зурсан зургуудыг худалдаж авах хүсэлтэй хятад залуус олширч байна. Эдгээр өвөрмөц зүйлсийг сонирхож буй хятадууд улам бүр нэмэгдэж байгааг би мэдэрч байна. Бээжингийн онцлогийг харуулсан бүтээлч бүтээлүүдийг сонирхдог. Энэ бол боломжийн цаг гэж би бодож байна.Ялангуяа бүтээлч салбарт би шинэ туршлага олж авахыг хүсч байна. Энэ бол миний Бээжин хотод дуртай байдаг нэг шалтгаан юм. Эндээс та үргэлж шинэ зүйл, шинэ мэдлэг, шинэ туршлага олж авах боломжтой,ямар нэгэн зүйл зэргийг АНУ, Европт хараахан гарч ирээгүй үед энд аль хэдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэг болсон. Энэ нь хэнд ч хачирхалтай санагддаггүй.
Сүүлийн арван жилд би Европын олон улс, хотуудаар явж үзсэн.арван жил өнгөрсөн ч бараг өөрчлөгдөөгүй юм шиг санагддаг. Шинэ дэлгүүр кафе гараагүй, Бээжинд жил бүр олон шинэ дэлгүүр музей нээгддэг.
Ямагт шинэ зүйл гарч ирдэг Хятад улс маш хурдтай хөгжиж байгаа учраас энэ улсад хязгааргүй боломж бий гэж бий боддог.
