solongonews
Өтгөс нялхсын асуудлыг оновчтой шийднэ
2021-05-26 19:39
Өтгөс нялхсын асуудлыг оновчтой шийднэ.

Ахмад настны тоо нэмэгдсээр л байна, тэднийг хэн асрах вэ? Хүүхдийн цэцэрлэг байгуулсаар л байна, гэсэн хэдий ч гурваас доош насны хүүхдүүдийн яслийг хаанаас олох вэ гэх асуултад “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний тоймд “Өтгөс нялхас”-т үйлчлэх хүн амын үйлчилгээний системийг сайжруулна гэж тусгасан байна.  

Тодруулбал “Өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настантай хоёр сая гаруй гэр бүлийн бодит нөхцөл байдалд зохицуулан гэр ахуйн тохижуулалт хийхэд нь дэмжлэг үзүүлнэ”, “Гурваас доош насны хүүхдэд зориулсан яслийн тоог нэмэгдүүлэх”, “Хүүхдэд ээлтэй 100 хот суурин бүтээн байгуулна” зэрэг иргэдийн амьжиргаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлсэн төрийн бодлого буюу арга хэмжээ нь олон хүнд хүлээн зөвшөөрөгдсөн байна.

 “Ахмадад зориулсан гэр ахуйн тохижуулалт”-аас ашиг хүртэнэ

  Хятад улсад амьдардаг ахмад настнуудын хувьд асрамжийн төвд очилгүй гэр бүлтэйгээ хамт байх заншил хэвээрээ. “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний тоймд эдгээр бодит нөхцөл байдалд хандуулан гэр бүл нь асрамжийн төвийн функцийг гүйцэтгэж, олон нийтийн мэргэжлийн байгууллагын үйлчилгээг өргөжүүлэн, ахмадад дасан зохицох нийтийн байгууламжийг өөрчлөх ажлыг эрчимжүүлнэ. Үүнээс гадна, ахмад настнуудын хэрэгцээг харгалзан асрамжийн төвүүдийн сувиллын орны хангамжийг өргөжүүлж, асрамжийн газрын сувиллын орны эзлэх хувийг 55 хувь болгон нэмэгдүүлж, хөгжлийн бэрхшээлтэй буюу хэвтрийн өвчтөнтэй ахмадуудад маш сайн үйлчлэх тухай санал болгосон байна.

Лянь Юньган хотын Хай Жүө дүүргийн Шинь Хай гудамжинд байрладаг Шао Хунхуа яслийн хүүхдүүд багштайгаа хамт тоглож байна

- Би асрамжийн төвд очих дүргүй. Би өөрөө очих хүсэлт гаргасан ч хүүхдүүд минь зөвшөөрөхгүй гэж 80 настай Бээжин хотын иргэн Ван эмээ хэлж байлаа.

   Тэрээр өөрийн биеэ арчлах боломжтой боловч олон төрлийн архаг өвчинд нэрвэгдсэн тул эм авч, тариагаа хийхээр үргэлж эмнэлэгт хандах шаардлага гардаг байна. Ахмад настанд зориулсан гэр ахуйн үйлчилгээний төрөл зүйлийг баяжуулж, үйлчилгээний стандартыг дээшлүүлэн, адил бус насны ахмад болон адил бус шаардлагатай настанд зориулсан тусгай үйлчилгээ үзүүлэх ёстой гэж Ван эмээ үзэж байна.

- Бид 24 цагаар асруулах шаардлагагүй. Харин ойролцоо суудаг хэдэн өндөр настан дундаа нэг асрагчтай. Өдөр бүрийн тогтмол цагт хэдэн айл дамжин хоол хүнс бэлдэж, цэвэрлэгээ хийдэг. Усанд орох, эмнэлэгт хандах шаардлага гарвал асрагч маань бидэнд тус дэмжлэг үзүүлдэг гэж Ван эмээ ахмадуудын дунд шинээр бий болж буй үйлчилгээний тухай танилцууллаа.

- Ахмадууд хэдийгээр эрүүл байлаа ч яс хэврэг. Унаж, ойчвол удаан хугацаанд эдгэрэх нь битгий хэл хөгшрөлтийг нь түргэсгэж, олон өвчин ч дагалдана. Ахмадуудын хувьд унаж ойчихоос л их айдаг. Тиймээс гэрээ өөрчлөн шинэчилж, гарын түшлэг, хашлага болон бусад туслах хэрэгслийг суурилуулах нь хамгаас чухал. Мөн “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний тоймд энэ тухай санал болгосон нь цаг үеэ дагасан явдал болсон гэж Бээжин хотын тэтгэвэрт гарсан Жао багш өөрийн санал бодлоо хуваалцсан юм.

“Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний тоймд тусгасан асрамжийн үйлчилгээтэй холбогдсон агуулгыг дэлгэрүүлбэл: хоёр сая ядуу буурай, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй ахмадын бодит байдалд үндэслэн гэр ахуйн тохижуулалт хийж, явж суухад нь туслах хэрэгсэл суурилуулна. 500 хошуу, шяний асрамжийн газрын үйлчилгээний системийг бүтээн байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй настанд гэр ахуйн цэвэрлэгээ, хоол хүнс бэлдэх, усанд оруулах зэрэг тал дээр туслан дэмжих үйлчилгээг өргөжүүлнэ. 300 гаруй асрамжийн сургалтын төвүүдийг өөрчлөн тусгай асрамжийн төв болгож, 1000 гаруй улсаас эрхэлсэн асрамжийн газрын сувиллын орны тоог нэмэгдүүлнэ. Эмнэлгийн анхан шатны болон эрүүл мэндийн нөхцөлд тулгуурласан хот суурингийн эмнэлгийн болон ахмадын асрамжийн газруудын хөгжлийг дэмжих гэх зэрэг.

- Дээр дурдсан эдгээр арга хэмжээ тусгай бүлгүүдийн хамрах хүрээг онцгой анхаарч үзсэн бөгөөд тусгай зориулалттай гэдгээрээ онцлог. Эдгээр бодлого эцэстээ биелэгдэнэ. Улмаар Хятад улсын хэмжээнд түгж, маш олон хүмүүс энэ дундаас ашиг хүртэх болно гэж Бээжингийн Их Сургуулийн Социологийн судалгааны газрын профессор Лү Жехуа ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

                Хүүхдэд ээлтэй хот, эцэг эхчүүдийн аз жаргал  

Нялх нярай, бага насны хүүхэдтэй залуу эцэг эхчүүд нийгмийн хөгжил хүүхдэд ээлтэй байхыг илүүд үздэг.

- Улсын цэцэрлэгт бидний орон зай байхгүй. Хувийн цэцэрлэгийн зардал өндөр хэрнээ нөхцөл муутай байх магадлалтай. Бид Хятадын өмнөд бүс нутгаас Бээжин хотод ирээд 10 жил цагаачилж явсан. 5 настай хүүтэй. Хүү маань гэрийнхээ ойролцоох хувийн цэцэрлэгт явдаг. Сарын 3000 гаруй юанийн зардал нь манай гэр бүлийн нийт орлогын 1/3-ийг эзэлж байна гэж Ван Ли танилцууллаа.

Өвөр Монголын Хөххотын Юй Чуань дүүргийн ахмадууд асрамжийн төвд хөгжмөөр хичээллэж байна  /03-р сарын 27-ны өдөр/

- Гурваас доош насны хүүхдүүдэд зориулсан яслийн тоо хязгаартай. Энэ байдалд зөвхөн гэрийн ахмад настнуудаараа хүүхдээ харуулахаас өөр арга алга. Манай хүү энэ жил ой өнгөрч байна. Бид хоёр маш завгүй ажилладаг учир хөдөөнөөс аав ээжийгээ авчирсан. Гэсэн хэдий ч ээж аавын маань нас өндөр, бие муу. Хүүхдийн асуудал бидний хамгийн том асуудал болсон гэж Шэньжэнь хотод амьдардаг Пань Вэй ярьж байлаа. 

Улсын цэцэрлэгт ороход хэцүү. Хувийн цэцэрлэгийн зардал харьцангуй өндөр, гурваас доош насны хүүхдүүдэд зориулсан ясли цөөн зэрэг асуудлуудыг “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хугацаанд шийдвэрлэх боломжтой.

Бүх иргэдэд хүртээмжтэй хүүхэд харах үйлчилгээний системийг эрчимжүүлж, олон арга хэлбэрээр хүүхдийн асрамжийн үйлчилгээний газрыг хөгжүүлж, гурваас доош насны нярай хүүхдэд зориулсан яслийн тоог нэмэгдүүлэх зэрэг агуулгыг “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний тоймын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал үзүүлэлт болгон тогтоосон юм.

Үүнээс гадна, хүүхдүүдэд ээлтэй 100 хот сууринг бүтээн байгуулж, хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааны орон зайг илүү бий болгож бүтээн байгуулна. 150 хот суурингийн нийгмийн хүчийг ашиглан хүүхдийн асрамжийн үйлчилгээний цогц байгууллага, олон нийтийн хүүхдийн асрамжийн үйлчилгээний байгууламжийг хөгжүүлэхийг дэмжинэ гэх зэрэг агуулгуудыг тус тоймд бичсэн байна.

“Хүүхдэд ээлтэй хот” залуу эцэг, эхчүүдийн анхаарлыг юунаас ч илүү татаж байна. Сургуулийн өмнөх насны хоёр хүүхэдтэй ээж Жан Линь “Хүүхдэд ээлтэй” байх тухайд ойлголтоо ийнхүү ярьж байна.

- Нийтийн автобус болон метронд хүүхдэд зориулсан тусгай суудал, түшлэг зохицуулсан эсэх. Цэцэрлэгт гурваас доош насны хүүхдэд зориулсан тоглодог, үйл ажиллагаа явуулдаг газар байх эсэх. Олон нийтийн газруудад тохижилттой эх нялхсын амаржих газрууд байх эсэх зэрэг байдалд бүгдийг хүүхдэд ээлтэй зарчмын дагуу өөрчлөн тохижуулах ёстой гэж ярилаа.   

- Иргэдийг хоёр дахь хүүхдийн төрийн бодлогыг хүлээн авах буюу цаашид дэмжих хамгийн сайн арга бол төрийн бодлого болон байгууламжид суурилсан хүртээмжтэй байдлыг сайжруулах явдал юм. Жирийн хүмүүст зориулсан нярай болон 0-6 насны хүүхдүүдэд зориулсан өндөр чанартай, хямд өртөгтэй асрамжийн үйлчилгээг эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байна. Хүүхэд өсгөх цаг хугацаа, эдийн засгийн зардлыг бууруулахыг юунаас ч чухалд тавих хэрэгтэй байна гэж Лү Жехуа үзэл бодлоо хуваалцсан юм.

“Өтгөс нялхас”-т зориулсан ажлын механизмыг богино хугацаанд бий болгох ёстой

“Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний тоймд өтгөс, нялхаст холбогдсон агуулга олон бий. Тус тоймд өтгөс, нялхсын асрамжийн үйлчилгээний салбарыг хөгжүүлэн, гэр ахуйн үйлчилгээний салбар болон өтгөс, нялхсын асрамжийн үйлчилгээний салбарын уялдаа холбоог бэхжүүлэх. Ахмад настны болон хүүхдийн асрамжийн газрын хөгжлийг  дэмжиж, онлайн, офлайн хөгжлийг нэгтгэх ажлыг эрчимжүүлнэ. Мэдээ мэдээлэлд суурилсан нээлттэй, нарийвчилсан үйлчилгээтэй анхан шатны үйлчилгээний платформыг бүтээн байгуулж, өтгөс нялхсын асрамжийн салбарыг хамарсан хүртээмжтэй дижитал үйлчилгээ үзүүлэх боломжийг олгоно гэж дурдсан байна.

Бээжин хотын нэгэн Ахмад настны төвд ахмадуудад зориулж гэрэл зургийн хичээл зохицуулсан байна. Нэгэн  эмээ асрамжийн төвийн ажилтантай зураг авахуулж байгаа нь /03-р сарын 26-ны өдөр/

Хятадын хөгжил шинэчлэлийн хорооноос сүүлийн өдрүүдэд “Өтгөс нялхсын асрамжийн үйлчилгээний эрүүл хөгжлийг дэмжих тал дээр Төрийн зөвлөлийн Тамгын газрын санал”-ыг хэрэгжүүлэхийг уриалсан мэдэгдэл гаргажээ. Бүх шатны орон нутгийн Засгийн газар “Өтгөс нялхас”-т зориулсан ажлын механизмыг бий болгон бүс нутгийн үндсэн байдалд суурилсан өтгөс нялхсын асрамжийн үйлчилгээний чадварыг үнэлэх механизмыг бий болгож, үйлчилгээний чадварын үнэлгээг судлах тухай тодорхойлсон байна.

- Ахмад настнууд, хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар болон нийгмийн оролцоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Өтгөс нялхсаар гол болгосон хүн амын үйлчилгээний системийг төгөлдөржүүлж, холбогдох дүрэм тогтоолыг баталгаажуулах хэрэгтэй. Нөгөө талаар хамгийн үндсэн олон нийтийн үйлчилгээний төвшнийг баталсны суурин дээр мэргэшлийн, өндөр чанар бүхий асрамжийн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх ёстой. Хамгийн сүүлд олон төвшний тусламж, үйлчилгээний хэрэгцээг хангахуйц стандартчилагдсан, зах зээлд чиглэсэн асрамжийн салбарыг хөгжүүлэх ёстой гэж Лү Жехуа үзсэн  байна.

Зарим орон нутаг энэхүү үйлчилгээний системийг байгуулах тал дээр өнөөг хүртэл олон ажил хийсээр ирлээ.

Шанхай хот 300 хүүхэд асрах төв нэмж байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2022 оны эцэс гэхэд хотын гудамж, хот суурин газруудыг хамарсан хүүхэд асрах үйлчилгээний төвийн хамрах хүрээг 85 хувиас багагүй байлгана. Хүнань муж хүүхдэд ээлтэй хотыг бүтээн байгуулахаар гурван жил гаруй зүтгэсэн. Мөн энэ ажлыг урагшлуулсаар байна. Фүжян муж 80-аас дээш насны ядуу буурай буюу хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад гэр ахуйн тохижуулалт хийж, тэдний гэртээ гэмтэх, эндэх эрсдэлийг бууруулсан байна.

- Өтгөс, нялхас одоо ч гэхгүй хожим ирээдүйд ч бүх нийгмийн, цаашид улсын онцгой анхаарал хандуулах хүмүүс юм. “Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн үе бол хүн амын хөгшрөлтөд идэвхтэй хариу арга хэмжээ авах чухал боломжийн үе юм. Бид энэ боломжийг ашиглахдаа системийн бүтээн байгуулалтын гол цэгүүд, олон нийтийн анхаарлын төвд байгаа, хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэхээс эхлэх хэрэгтэй бөгөөд хүн амын үйлчилгээний системийг аль болох богино хугацаанд сайжруулах талаар хичээн ажиллах ёстой гэж Лү Жехуа өөрийн бодлоо хуваалцлаа. Мөн тэрээр:

- Хүүхдүүдэд үйлчлэхдээ холбогдох стандарт, техникийн тодорхойлолтыг боловсронгуй болгон, үр ашигтай туршлагаас суралцаж, холбогдох дээд төвшний загварт чухал лавлагаа өгөх, сурталчлах, системийн түвшинд өөрчлөлт хийх шаардлага тавигдаад байна. Гэртээ ахмад асрах болон асрамжийн төвийн бүтээн байгуулалтыг уялдуулан хөгжүүлж, хөдөө бүс нутгийн үйлчилгээний системийг төгөлдөржүүлэхэд анхаарал хандуулах ёстой. Нэмж дурдахад бид ахмад настны сэтгэцийн эрүүл мэндэд анхаарлаа төвлөрүүлж, ахмад настнуудын оюун санаа, соёлын хэрэгцээг илүү сайн хангаж, өтгөсийн ухаалаг тусламж үйлчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний зэрэг шинэ загваруудыг идэвхтэй судлах хэрэгтэй гэсэн байна.

Зохиогч: ВАН ВЭНЬЖЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл