БНХАУ-д удахгүй болох Луут завины баярын үеэр 100 сая гаруй иргэн аялах төлөвтэй байна гэж Хятадын мэдээллийн сайт мэдээлжээ.

Ирэх зургаадугаар сарын 07-оос 09-нд болох баярын үеэр Хятад иргэд дэлхийн 92 орны 800 орчим газар руу аялахаар захиалгаа өгөөд байгаа ажээ. Өнгөрсөн онд Луут завины баярын үеэр Хятадын 89 сая гаруй иргэн аялж, аялах хугацаандаа 36.2 тэрбум юань зарцуулсан гэж Хятадын Аялал жуулчлалын академиас мэдээлсэн байна.
Луут завины баяр нь аялал жуулчлалын оргил үе биш хэдий ч энэ онд дотоодын аяллын тийзийн үнэ буурч, тээврийн болон визийн бодлогыг илүү хөнгөвчилсөнтэй холбоотойгоор аялагчдын тоо нэмэгджээ.
Хятад иргэдийн аялах дуртай орнуудад Япон, Тайланд, ОХУ, Вьетнам, Итали, Индонез багтдаг бол эх орноороо аялах дуртай хүмүүсийн хувьд Сань Я, Шанхай, Гуан жөү, Шя Мэнь, Чэн \Дү хотыг хамгийн их зорьдог байна.
