solongonews
Киви жимсээ борлуулан баяжсан Цанши хот
2020-11-25 20:32
Киви жимсээ борлуулан баяжсан Цанши хот

  Хятадын Сычуань мужийн Цанши хот уулан бүсэд байрладаг.  Иргэд нь тариалах нөхцөл тааруу болохоор киви зэрэг жимс тарьж ургуулан, хөгжлийн замаа сонгожээ.

Ургац авах үеэр худалдан авагчид Цанши нутгийг тусгайлан зорьж ирж, киви жимс худалдан авдаг болжээ. Улаан киви нь килограмм бүртээ 15 юань. Ян эгч ядуу иргэдийн нэг байв. Хэдэн жилийн өмнө нөхөр нь авто ослоор нас барж, өндөр настай хадам ээж, хэлгүй дүү болон хоёр хүүгийнхээ хамт үлдсэн байна. Настай, нялх олон хүн байдаг болохоор амьдралын дарамт ихтэй байлаа. Сүүлдээ гэрийнхээ өмнөх хэсэг газартаа киви тарьж, хэдэн жил хал үзэж хашир сууж, яваандаа ашиг орлого нь нэмэгдэж, ноднин жилийн орлого нь 58 мянгад хүрсэн байна.

Өнөөдрийн Цанши хот киви, эмийн ургамал, цасан лийр зэрэг орчин үеийн 15 хөдөө аж ахуйн парктай болж, орон нутгийн онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тарих, борлуулах, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх гинжин хэлхээг бий болгоод байна. Тухайн бүсийн ядуу иргэдийн жилийн дундаж орлого 2014 онд 3000 юань хүрэхгүй байснаасаа одоо 10.6 мянган юаньд хүрсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл