10-р сарын 27-ы үдээс өмнө “ӨМӨЗО-ны соёлын өдрүүд”-ийн арга хэмжээний нээлтийн ёслол ОХУ-ын БНБАУ-ын нийслэл Улаан-Үүд хотноо боллоо.
Уг арга хэмжээг нээж ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Чэнь Баочуан “ӨМӨЗО-ны соёлын өдрүүд”-ийн арга хэмжээ нээснийг олон нийтэд мэдэгдэн ӨМӨЗО-ны тойм байдлын тухай өгүүлжээ. Мөн БНБАУ-ын орлогч ерөнхийлөгч Матханов хүндэтгэлийн үг хэлжээ.
Тус арга хэмжээнд БНБАУ-ын орлогч ерөнхийлөгч Матханов, Хятад улсаас Эрхүү хотод суугаа консулын газрын төлөөлөгч, БНБАУ-ын засгийн газрын холбогдох албаны хүмүүс, ӨМӨЗО-ны төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийнхэн оролцов.
ӨМӨЗО-ны засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга Чэнь Баочуань илэрхийлэхдээ: -Хятад, Орос хоёр улс нь сайн хөрш, сүүлийн жилүүдийн хамтын ажиллагаа болон стратегийн харилцаа зэрэгт ихээхэн ололт амжилтад хүрсэн. ӨМӨЗО болон БНБАУ нь зан заншил, шашин, соёл уламжлал зэрэг харилцааны өнө удаан түүхтэй, найрсаг хамтын ажиллагаатай. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны бүх салбарын хамтын ажиллагааг нэг алхам урагшлуулах болно гэжээ.
БНБАУ-ын орлогч ерөнхийлөгч Матханов хэлэхдээ: -Сүүлийн жилүүдэд Хятад, Орос хоёр улсын найрсаг харилцаа хурдтай хөгжихийг даган, бүх салбарын хамтын ажиллагаа урт удаан хугацааны хөгжилд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд 2 орны хооронд олон төрлийн хамтын ажиллагааны зөвшилцөлд гарын үсэг зурж, соёл урлаг, боловсролын салбарын хамтын ажиллагаа болон харилцан айлчлалыг түлхүү ахиулжээ. Уг арга хэмжээ нь манай орны иргэд ӨМ-ыг илүү ойлгон, хоёр орны харилцаа хамтын ажиллагаагаа цаашид ахиулахад ихээхэн ач холбогдолтой гэжээ.
Уг соёлын өдрүүд нь Хятад, Оросын дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэх томоохон арга хэмжээнүүдийн нэг бөгөөд Улаан –Үүд, Эрхүү хотод нийт 5 өдрийн хугацаатай үргэлжлэх юм. Мөн энэ үеэр Хятад, Оросын хэвлэл мэдээллийн форум, Монгол уламжлалт анагаах ухааны форум, гэрэл зургийн үзэсгэлэн, киноны өдрүүд, боловсролын салбарын хамтын ажиллагааны хурал, уран сайхны тоглолт зэрэг 30 гаруй төрлийн арга хэмжээг зохион байгуулагдах бөгөөд эхний арга хэмжээнүүд зохиогож, ӨМ-ын киноны өдрүүдийн нээлт болон уран сайхны тоглолт болж Улаан-Үүдийн зон олны харааг мялааж, сэтгэлийг баясгалаа.
Бэлтгэсэн: Банди
