solongonews
”Парисын хэлэлцээр”-ийг энэ жилдээ багтаан хэрэгжүүлж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна
2016-09-22 21:58
”Парисын хэлэлцээр”-ийг энэ жилдээ багтаан хэрэгжүүлж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.

        Одоогоор 60 улс орон "Парисын хэлэлцээр"-ийг батлан зөвшөөрсөн албан бичгээ өгсөн болохоор энэхүү хэлэлцээр энэ ондоо багтан албан ёсоор хэрэгжиж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун 21-нд хэлжээ. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 22-нд хэлэхдээ, улам олон орон уг хэлэлцээрт нэгдэж, түүнийг эртхэн хэрэгжүүлж эхлэхийг Хятад улс дэмжинэ гэжээ.

        "Цаг уурын өөрчлөлтийн асуудал бол хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа сорилт, олон улсын хамтын нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтыг шаардана. Хариуцлагатай их гүрний хувьд Хятад улс цаг уурын өөрчлөлтийг зохицуулах олон талт арга хэмжээнд идэвхтэй оролцон, "Парисын хэлэлцээр"-т тохиролцоход идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл