solongonews
Гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслүүд- Өргөн зах зээл
2021-03-16 21:52
2020 оны эхний хагас жилд Хятадын цахилгаан хэрэгслийн зах зээлийн борлуулалт 369 тэрбум юаньд хүрсэн.

     Энэ нь цар тахлын нөлөөнөөс шалтгаалсанн бөгөөд өнгөрсөн жилийн мөн адил хугацаанаас 14.13 хувиар буурсан дүн гарчээ гэж бүртгүүлсэн байна. Ийнхүү ерөнхийдөө цахилгаан хэрэгслийн бүтээгдэхүүний борлуулалт эрсдэлд тулгарсан нөхцөл байдалд гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслийн бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдийн анхааралд оров. Зах зээлийн хувьд цорын ганц буураагүй бүтээгдэхүүн нэрд гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс өсөх байдлаар хадгалагдсан байна. Үүнд, шинэ, шилдэг брэндүүд тус салбарт сайн ажиллаж, борлуулалт сайтай үр дүнд хүрсэн төдийгүй, Тянь Мао V зэрэглэлийн борлуулалтын жагсаалд “Давамгайлж”, гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслийн бүтээгдэхүүний дүр төрхийг гүйцэд харуулж чадсаныг тодорхойлсон байдаг.

  Гэр ахуйн жижиг хэлбэрийн цахилгаан хэрэгслүүд зах зээлийн сайн үр дүнд хүрэхэд юу нөлөөлсөн бэ? Хэрэв цахим худалдааны борлуулалтын маркетингийн арга хэлбэрийн төлөвшил, цар тахлын нөлөө нь гадаад шалтгаан болоход хүрвэл дотоод шалтгаан нь чухам юу бол? Бүтээгдэхүүний хөгжил судалгаа ба зах зээлийн төлөвлөлтийн хувьд гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслүүд ямар хүчин чармайлт гаргаж ажилласан бол?

                            Хэрэглэгчийн төсөөллөөс давсан эрэлтийг хангана

   Энэ жил 24 настай Шяо Ли жижиг цахилгаан хэрэгслийн гол хэрэглэгч юм. Тэрээр:

- Эдгээр жижиг цахилгаан хэрэгслүүдийн үйлдэл чадавх нь бидний төсөөллөөс давах бөгөөд бидний хэрэгцээг хангахад сэтгэл хангалуун байна гэж хэллээ.

   Шяо Лигийн энэхүү ойлголт мэдрэмж нь нэгэн хэмжээнд  улсын дотоодын  гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслийн амжилтын нууц жор юм. Үүнд, хэрэглэгчийн танин мэдэхүйгээс давсан практик бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн боломжийн хэрэгцээг хангаж байна. Жишээ үзүүлэлтийн нэг тохиолдол нь сүүлийн жилүүдэд хурдтай хөгжсөн жижиг цахилгаан хэрэгслийн брэндүүдийн нэг болох “Бяцхан баавгай” юм.

 2020 оны “Хос 11”-ний үеэр “Бяцхан баавгай” брэндтэй жижиг цахилгаан хэрэгслийн интернэтээр борлуулсан өртөг 3.18 саяд хүрч, шинээр нэмэгдсэн хэрэглэгчийн тоо 23.8 саяд хүрсэн байна. Өндөг чанагч, цахилгаанаар халаах будааны сав, цахилгаан халаагч зуух, өндөг хутгагч зэрэг дөрвөн төрлийн жижиг хэрэгслийн сүлжээний борлуулалт нь нэгдүгээр байранд орсон байна. Хэрэглэгчийн хэрэгцээг олон талаар хангах нь “Бяцхан баавгай” брэндийн үр дүнд хүрсэн чухал “ялагч” ажээ.

Бээжин хотод амьдардаг олон "оффисын ажилтан"-тай адилхан өглөөний цай уух уу, үгүй юу гэдэг нь Шяолигийн хувьд хүнд хэцүү асуудал болоод байсан гэх. Тэрээр:

- Илүү их унтахыг хүсдэг учир өглөөний цай уух нь миний хувьд нэгэн асуудал юм. Цай уухгүй байх нь ч бас үнэндээ эрүүл мэндэд сайн биш. Харин өндөг чанагч хэрэглэснээс хойш өглөөний цайндаа санаа зоволтгүй болсон байна гэж баяртайхан ярьж байлаа. Мөн энэ цахилгаан хэрэгсэл нь зөвхөн өндөг чанаад зогсохгүй автомат захиалгын функцтэй уурын агшаагч хийж чаддаг байна.

- Урьд шөнө нь идэхийг хүссэн хоол хийх орцоо хийгээд өглөө босонгуутаа тогтсон хугацаатай захиалгыг хийж байгаарай. Нүүр гараа угааж цэвэрлэсний дараа өглөөний хоол автоматаар бэлэн болно. Би галыг харах шаардлагагүй. Энэ нь цаг хугацааг хэмнэж өгдөг.

- Эдгээр хэрэгслүүд нь жижиг бөгөөд хямдхан байдаг. Миний түрээсийн хугацаа дуусах бүрт биедээ авч явахад маш дөхөм байдаг гэж хэллээ.

 Хө Наны Чанша хотод амьдардаг Чень бүсгүй бас жижиг цахилгаан хэрэгслийн ашиг хүртэгчдийн нэг юм. Тэрээр гэр ахуйн цэвэрлэгээ нь хүүхдүүдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх тал дээр маш их анхаардаг болохоор өдөржингөө гэрийн ажил хийх шаардлагатай байдаг аж. Өдөр нь ажилд явдаг болохоор дээр нь гэрийн ажил хийх нь түүний хувьд маш төвөгтэй санагддаг гэх. Тэрээр уурын машин, тоос сорогч, шүүрддэг робот зэрэг хэрэгслийг худалдаж авсан боловч эдгээр хэрэгслүүд нь түүний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байна гэж үргэлж ярьдаг байлаа.

Энэ үеэр Хятадын өөрийнх нь брэнд болсон  “Timke“ Ухаалаг угааж цэвэрлэх машин түүний хараанд өртөв. Timke брэндийн шал угаагч төхөөрөмж нь шүүрдэх, зүлгэх үйлдлийг хослуулсан болохоор нэг л удаад ажлаа дуусгачих давуу талтай байдаг гэж сэтгэл хангалуун ярьж байлаа. - Хятадын ард түмний уламжлалт зан заншилд газар шүүрдэх, тоос соруулахаас гадна, шалаа дахин арчих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг удаа шалныхаа тоосыг соруулж, нэг удаа арчиж зүлгэх хэрэгтэй байдаг. Тиймээс бид энэ хоёрыг нэгтгэж болох уу? Энэ зорилгоор бид хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүн бүтээхэд түлхүү анхааран ажиллаж, өргөн олон хэрэглэгчийн хэрэгцээг хангах болсон байна гэж  Timke брэндийн үндэслэгч Чянь Дүнчи хэллээ. Ийнхүү 2020 оны "Хос 11"-ний үеэр  Timke-ийн нийт борлуулалтын хэмжээ 410 сая юаниас давж, 2019 оны мөн үеийнхээс 40 дахин өссөн сайн үр дүнд хүрчээ.

                           Загварын элементүүд нь бүтээгдэхүүний шинж тэмдэгт тусалдаг

Онлайн зах зээл нь Хятадын үйлдсэн жижиг цахилгаан хэрэгслийн амин сүнс юм. Ovi Cloud-ийн тоо бүртгэлээр Хятадын жижиг цахилгаан хэрэгслийн зах зээлийн борлуулалтын онлайн хувь 2014 онд 24 хувь байсан бол 2020 оны эхний хагас жилд 83 хувь болж өссөн байна.    

Гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслийн хувьд сайн борлуулахыг хүсвэл онлайн хэрэглээг илүү их сурталчлах хэрэгтэй. Хэрэв онлайн хэрэглээгээ нэмэгдүүлэхийг хүсвэл нийгмийн харилцааны илүү олон шинж тэмдгийг бүтээгдэхүүнд нэгтгэх хэрэгтэй. Тиймээс улсын дотоодын гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслийн брэндүүд нь загварын элементүүдтэй нэгдэж,  гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслийн шинэ зах зээлийг нээхэд амьдралын шинэ дүр төрхийг  илэрхийлсэн байна. Энэ нь гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслийг хэрэглэгчдэд амьдралын санаа бодлоо хуваалцах, хувийн таашаалыг дамжуулах гарц болгож байгаа нь гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгсэл  аяндаа олон нийтийн сүлжээнд тархаж, хэрэглэгчийн бааз суурийг улам өргөжүүлнэ. Хоол хийдэггүй хүмүүст ч гал тогооны хэрэгсэл худалдаж авах боломжоор хангаж байгаа юм. Ийнхүү жижиг хэрэгсэл ашиглах, гэрийн цахилгаан хэрэгслийг ашиглах хөгжөөнт байдлыг бий болгох болно.

Жишээлбэл, Бяцхан баавгайн цахилгаан хэрэгсэл нь олон тооны брэнд бүтээгдэхүүний шинж тэмдгийг бүрэн ашигласан. Бидний сайн мэдэх "My Little Pony" хүүхэлдэйн бүтээлийг ашиглан  тусгай цуврал бүтээгдэхүүнийг хамтран бүтээсэн байна. Бүтээгдэхүүний өнгөний зохицол, дизайны хувьд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Энэ нь бүтээгдэхүүнийг өндөр нарийвчлалтай, танигдахуйц болгодог. Нэмж дурдахад,  гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгсэл нь урлан бүтээгчидтэй хамтран ажиллаж, гэр ахуйн цахилгаан хэрэгслийг илүү баялаг, соёлын элемент агуулсан бүтээгдэхүүн болгосон байна.

Шүдний эмчилгээнд анхаарлаа хандуулсан улсын дотоодын арчилгааны зориулалттай жижиг хэрэгслийн брэнд болох Lohmann нь интернэт эмчилгээний чиг хандлагад нийцүүлэн Doctor Lilac брэндтэй хамтарч шүдний угаалгын нунтаг үйлдвэрлэж гаргасан байна. Түүгээр барахгүй,  Lohmann брэнд нь цахилгаан шүдний сойз "Жимсний жижиг сойз" бүтээсэн нь илүү өвөрмөц өнгөтэй, онцлогтой болгосон байна. Улсын дотоодын үйлдвэрлэсэн гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгсэл нь бүтээгдэхүүний дизайн, үйлдэл чадавхыг чухалчилдгаас гадна бүтээгдэхүүний ард байдаг амьдралын философийг ашиглан хэрэглэгчиддээ танигдаж байдаг.  "Timke-ийн бүтээгдэхүүний байршлын маршрут нь технологийг илээр гайхуулах биш, харин бүтээгдэхүүний үйлдэл чадавхаар хэрэглэгчдийн нарийн хэрэгцээг хангахад оршиж байна гэж Чяэ Дүнчи онцолсон байна.

                    Өндөр түвшний байршил - Өндөр чанартай амьдрал

Олон нийтийн нийтлэг ойлголтод гэр ахуйн жижиг хэрэгсэл нь шинэлэг функцтэй боловч гэр бүлийн гол чухал хүч болоход хэцүү байдаг.

   Гэвч сүүлийн хэдэн жилийн гэр ахуйн жижиг хэрэгслийн брэндийн хөгжил нь өндөр төвшинд хүрч, улсын брэндийн дүр төрхийг аажмаар бий болгож байгаа юм.

Гэр ахуйн жижиг хэрэгслийн цар хүрээнд шүдний хамгаалалтын салбар нь ойрын жилд хурдтай хөгжих чухал төрөлд хамрагдаж, автомат шүдний сойзоор голлосон Герман ба Япон улсын брэнд нь урт хугацаанд энэ төрлийн гол зах зээл болсон байна. Урьд нь Хятадын брэндүүдийн стратеги нь ихэвчлэн гадаадын брэндээс сул дорой зах зээлээс эхэлж байсан. Гэвч энэ удаад Lohmann брэнд нь түүний эсрэгээр нь ажиллаж, олон улсын брэндүүд цугларсан дээд зэрэглэлийн зах зээлтэй нүүр тулгарч өрсөлдөх замыг сонгосон байна. Lohmann брэндийн захирал:

- Бидний зорилт Хятадын өөрөө үйлдсэн өндөр төвшний брэндийг бий болгоно. Олон нийт ганц төрлийн олон улсын брэнд хөөцөлдөх цаг үе өнгөрсөн. Урт хугацааны хэтийн төлвөөс харахад ирээдүйн хэрэглэгчдийн чиг хандлага нь байнга өөрчлөгдөж, хэрэглэгч бүр өөрсдийн ашиг сонирхолд илүү нийцэж чадна гэдэгт найдаж, бусадтай адил давтахыг хүсдэггүй. Иймээс бидний баримталж байгаа нь энэ чиг хандлага юм гэж ярьлаа.

Lohmann нь өндөр үнэтэй зах зээл дээр бусад бүтээгдэхүүнээс онцгойрох ялгааг бий болгохын тулд Алибабатай хамтран ажиллаж, том датаг ашиглан хэрэглэгчдэд зориулж үнэн, зөв дүрсийг зураглаж гаргасан байна. "Бяцхан жимсний сойз"-ыг яг ийм байдлаар бүтээж гаргасан байна. Бүтээгдэхүүний гаднах төрхийг шинэлэг байдлаар харуулахаас гадна, өвөрмөц авокадо ногоон өнгөний схемийг нэвтрүүлсэн. Гоо сайхны тоног төхөөрөмжид түгээмэл хэрэглэгддэг цэвэрлэх сойз ба цахилгаан сойзыг  хослуулан хэрэглэгчийн тал бүрийн хэрэгцээг хангаж, хэрэглээг өргөжүүлж чадсан байна. Lohmann брэндийн сонголт зөв байсныг баримтууд нотолсон байна. Энэхүү бүтээгдэхүүн 2019 оны "Хос 11"-ний үеэр зах зээлд гарч, нэгэн хоромд алдаршин, улмаар тасралтгүй  шинэчлэгдэхийн зэрэгцээ урт хугацаанд борлуулалтын сайн үр дүнг хадгалж чадсан байна.

Гэр ахуйн цэвэрлэгээний чиглэлээр Timke-ийн брэнд нь олон улсын нэр хүндтэй Dyson брэндтэй харьцуулахад л андашгүй юм. Түүний скрубер, тоос сорогч нь үнийн хувьд Dyson-той бараг ойролцоо байгаа нь өндөр үнэтэй зах зээлд анхаарлаа хандуулахаар шийдсэнээ харуулж байна.

- Dyson бол бидний хувьд үнэ цэнэтэй өрсөлдөгч юм. Гэвч Timke-ийнх нь зөвхөн Dyson шиг олон улсын нэр хүндтэй брэнд болох гэсэн биш, харин шинэ технологийг ашиглан хүмүүсийн амьдралын чанарыг дээшлүүлж, хүмүүсийн амьдралын хэв маягийг өөрчлөх явдал мөн гэж Чянь Дүнчи тодорхойлсон байна.

Гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслийн өндөр үнэтэй зах зээлд гарах эрч хүч, урам зориг нь түүний судалгааны багийн хүчин чармайлттай салшгүй холбоотой. Lohmann нь шүдний онцлог шинжид нийцүүлэн бүтээгдэхүүний технологийн талаар судалгаа хийх бөгөөд олон улсын нэр хүндтэй шүдний эмчилгээний байгууллагуудтай санал бодлоо солилцдог  байна. Timke-ийн брэндийг таван жилийн хугацаатай судалгаа хийж бүтээсэн. Гурван үе шатны туршилт шинэчлэлтээр сая шал угаагчын шуугиантай дуу, усны толбоны үлдэгдэл зэрэг асуудлыг амжилттай шийдэж, хэрэглэгчдийг шинэлэг бүтээгдэхүүнээр хангаж чадсан байна.

Европ, Америкийн  гэр ахуйн жижиг хэрэгслийн зах зээлтэй харьцуулахад Хятадад  гэр ахуйн жижиг хэрэгслийн тоо харьцангуй бага боловч асар их боломж бүхий зах зээл байдаг. Гэхдээ тэр нь технологийн хүчтэй шинэчлэл, цогц үйлчилгээний тал дээр шаардлагатай хэвээр байгаа юм.

- Цаашдын ирээдүйд холбогдох үйлдвэрлэгчид хэрэглэгчийн сайн сайхан амьдралын эргэн тойронд шинэлэг зүйл хийж, хэрэглэгчдийн амьдралд бүтээгдэхүүнээ нэгтгэж, хэрэглэгчдийн амьдралын янз бүрийн бэрхшээлийг даван туулахад нь туслах ёстой. Энэ нь Хятадын  гэр ахуйн жижиг цахилгаан хэрэгслийн брэндүүдийн урт хугацаанд оршин тогтнох хүч байж болох юм гэж Фү Гуөчүнь хэлсэн байна.

Зохиогч: ТАНЬ ХАНЬВЭНЬ
Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл