“Удирдлагагүй метро”-г туршилтаар ажиллууллаа
2017-11-16 16:45
Бээжин хотын метроны ирээдүйн хөгжлийн чиг хандлага.

Хятад улсын бүтээсэн хамгийн анхны “удирдлагагүй метро”-г 11 дүгээр сарын 15-ны өдөр Бээжин хотын Фан Шань дүүрэгт зорчигчгүйгээр туршилтаар ажиллуулсан байна. Энэхүү зам шугам нь Хятад улс хамгийн анх бие даан судлан бүтээсэн автомат ажиллагаатай метроны зам болно. Уг метрог дэлхийн хамгийн өндөр стандарт түвшний дагуу бүтээн байгуулсан бөгөөд жолооны бүхээгийг хасаж, үйл ажиллагаа явуулах, засвар үйлчилгээний явц нь бүрэн автомат ажиллагаатай болсон байна.

Янь Фан метро 80 км/цаг хурдлах бол 960 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай аж. Замын нийт урт нь 16.6 км, 9 зогсоолтой юм байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
