Автомат удирдлагатай автобусуудыг танилцуулав
2020-09-09 18:44
Автомат удирдлагатай автобусуудыг танилцууллаа

Хятадын Чинхуа их сургуулийн Тээврийн хэрэгсэл судалгааны коллежийн Ян Дяньгэ профессорын баг болон Baidu, Zhixingzhe компани зам тээврийн холбогдох байгууллагатай хамтран 2020 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээний яармагт зургаан ширхэг автомат удирдлагатай жолоочгүй машиныг туршилтын 400 метрийн тойрогт ажиллууллаа. Энэхүү зургаан автомашины хүнд, хурдасгуур, тоормоз нь харагдахгүй боловч сонирхон суусан зорчигчдыг тойрогтоо аюулгүй аялуулсан байна. Сүүлийн үеийн дэвшилтэт технологиор бүтээгдсэн эдгээр автомат удирдлагатай автомашин нь яармагийн онцлох үзмэрүүдийн нэг болж байгаа юм.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх
