solongonews
Дундад улсад 80 сая гаруй ядуу хүн бий
2014-12-25 18:55
Бидэнд үзүүлэлтийн бодитой систем бий, үүнд хэдэн хүнийг ядуурлаас ангижруулсныг тооцохоос биш харин ядуу амьдралтай хүмүүс нийт хэд байгааг харгалзахгүй юм.

 

        Дундадын Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах албаны дарга Лю Юнфү, 2014 он бол Дундад улс ядуусыг шууд тэтгэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн жил. Дундад улсад нийт 128 мянган ядуу тосгоны 80 гаруй сая хүнийг тодруулж, хойшид тэднийг тэтгэх ажлыг чухалчилна гэжээ. Ядуу сяний хязгаарлах механизмын баримт бичгийг удахгүй боловсруулж, бэлэгдлийн чанартай барилга байгуулалтыг хориглоно хэмээн мэдэгдэв.

Урт хугацаанд Дундад улсын ядуусыг тэтгэх ажил хүн амын тоо, бодит байдал, хэнд чиглэх нь тодорхой биш асуудал оршсоор ирлээ. Үүнд холбогдуулан энэ жилийн "Засгийн газрын ажлын тайлан"-д нарийвчилсан байдлын дагуу ядуусыг тэтгэж, ядуу тосгон, өрхийг шууд тэтгэхийг баталгаажуулна хэмээн дурджээ. Энэ жил мөн ядуусыг тэтгэхэд нарийвчилсан бодлого хэрэгжүүлэх эхний жил юм.

        Төрийн зөвлөлийн ядуурлыг бууруулах албаны дарга Лю Юнфү саяхан болсон тус ажлын зөвлөгөөнд хэлэхдээ: -Өдгөө ядуурлын байдлыг нарийвчлан бүртгэж, намтар карт байгуулах бэлтгэл ажил дууссан гэжээ.

"Нарийвчлан шууд тэтгэх шаардлагын дагуу бид бүх Дундад улсад ядуурлын байдлыг бүртгэж, 128 мянган тосгоны 88 сая хүнийг тодруулсан нь дараачийн тэтгэх хүмүүс, ажлын гол юм"

Лю Юнфү хэлэхдээ: -Дараагаар бүртгэсэн тоо баримтын дагуу, ядуусыг тэтгэх ажлыг тусгай зориулалттай хийнэ гэжээ.

2014 онд Дундад улс ядуу шянь суурины шалгалт бүртгэл, хязгаарлах, буцаан татах зэрэг гурван төрлийн механизмд өөрчлөлт оруулсан юм. Үүний дотор ядуу шянь суурины шалгалт бүртгэлийн механизмын хувьд, гол төлөв GDP-гийн шалгалт явуулдаг байснаа өөрчлөгдөөд ядуурлыг бууруулсан нээлт бүтээмжийг шалгах болсон юм. 

Лю Юньфү: -Улсаас голдуу удирдлагын санал санаачилга боловсруулан гаргадаг юм. Жишээлбэл, ядуу амьдралтай бүс юм уу нээн хөгжүүлэхийг хязгаарласан шянь сууринд GDP-гийн шалгалтыг цуцалсан зэрэг багтаж байгаа юм. Бидэнд үзүүлэлтийн бодитой систем бий, үүнд хэдэн хүнийг ядуурлаас ангижруулсныг тооцохоос биш харин ядуу амьдралтай хүмүүс нийт хэд байгааг харгалзахгүй юм. Ядуу амьдралтай хүмүүсийн орлого хэчнээн бага байхыг харгалзаж үзэхгүйгээр харин ядуу амьдралтай хүмүүсийн орлого хэчнээн нэмэгдснийг үзэх болно" гэжээ.

Хязгаарлах механизмын хувьд, Төрийн Зөвлөлийн дэргэдэх ядуурлыг бууруулах албанаас холбогдох салбаруудтай хамтарч ядуу амьдралтай шянь суурины хязгаарлах механизмыг байгуулах тухай баримт бичиг боловсруулж, ядуу амьдралтай шянь суурины эрхбиш хийх ёстой, санаачлах ёстой, хийж үл болох үйл хэргийг тодорхойлсон байна.

Үзэсгэлэнтэй гоёмсог хэрнээ бодит бус, бэлгэдлийн чанартай барилга байгууламж, давхар байшин орд харш байгуулах, олон төрлийн тансаг ёслол, үзэсгэлэнгийн ажиллагаа өрнүүлэх зэргийг хийж үл болох зүйлд хамруулсан байна. Лю Юнфү хэлэхдээ: -Тус баримт бичгийг тун удахгүй хэвлэн тарааж, хэрэгжүүлэх болно. Түүнчлэн Хэ Бэй, Гүй Жөү, Гань Сү зэрэг муж ядуу амьдралтай шянь суурины жагсаалтаас гарах стандарт, журам, шагнал урамшуулал, ядуурлаас ангижруулах хуваарийг боловсруулж, 2015 онд ядуу амьдралтай шянь суурины жагсаалтаас гарах механизмыг цаашид эрэлхийлэх болно гэжээ.

Тэрээр цасш нь: -Эдгээр хүмүүсийг ялган танисны дараа, ядуурсан шалтгааныг цаашид бүртгэн, задлан шинжилж, тэднийг ядуурлаас ангижруулахад шаардагдах зүйлийг дүгнэн цэгцэлж, хэрэгжилтийг гүйцэтгэх албан тушаалтан томилж, тэдгээр хүмүүсийг ядуурлаас түргэн ангижруулах болно гэжээ.

Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл