УТЗЗ-ний бүх Хятадын хорооны дарга Ван Ян 05-р сарын 31-ний өдөр Бээжинд Алжирын Үндэсний ассамблейн дарга Гужилтай видео хэлбэрээр уулзав.
Ван Ян хэлэхдээ "64 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Алжир хоёр бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан ойлголцож, дэмжиж ирсэн юм. Цар тахлын халдвар дэгдсэнээс хойш дарга Ши Жиньпин, Тэбен дарга нар тахлын талаар захидал солилцож, Хятад, Алжирын халдвартай тэмцэх хамтын ажиллагаа амжилттай үр дүнд хүрсэн байна. Хятадын тал Алжирын талтай хамтран ажиллаж, уламжлалт найрамдлаа бататгаж, хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо эрчимжүүлж, эдийн засаг, шинжлэх ухаан технологи, анагаах ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Хятад Алжирын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын тулд “Бүс ба зам”-ыг өндөр чанартайгаар хөгжүүлнэ. УТЗЗ-ний бүх Хятадын хороо Алжирын Үндэстний ассамблейтай солилцоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцааг цаашид урагшлуулан туслахад бэлэн байна" гэжээ.
Гужил Алжир "Хятадын уламжлалт найрамдлыг эргэцүүлэн дурсав. Алжир, Хятадын улс төрийн харилцан итгэлцлийг үргэлжлүүлэн бэхжүүлж, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход Алжирын тал бэлэн байна. Алжирын Үндэстний ассамблей УТЗЗ-ний бүх Хятадын хороотой найрсаг харилцаагаа бэхжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна" гэжээ.
