Стрессээс ангижрахад тусална
2014 онд хийгдсэн нэгэн судалгаагаар уйлснаар стрессээс ангижирдаг нь тогтоогдсон байна. Энэ нь яг уйлж буй агшинд үр дүн ажиглагдахгүй ч, хэсэг хормын дараа тухайн хүний сэтгэл санаа тайвширч эхэлдэг байна. Судлаачдын үзэж буйгаар уйлах нь парасимпатик мэдрэлийн систем (PNS) ийг идэвхжүүлж, тархинд тайвшруулах нөлөө үзүүлдэг байна.
Хорт бодисыг гадагшлуулдаг
Нүднээс нулимс гарахдаа түүн дэх тоос шороо, бохирдлыг цэвэрлэдэг гэнэ. Түүнчлэн уйлах үед стрессээс болж бие махбодод хуримтлагдсан хорт бодисууд ч гадагшилснаар бие дэх кортизолын түвшин буурч сэтгэл санаа тайвширдаг аж. Иймээс, уйлсны дараа дотроосоо том хар чулуу аваад хаячихсан мэт сэтгэл хөнгөрдөг гэж хүмүүс ярьдаг нь тийм ч гайхмаар зүйл биш юм.
