solongonews
Хятад улс “Ус намгархаг газрын тухай конвенц”-д нэгдсэн 30 жилийн ойг тэмдэглэв
2022-11-12 15:55
Хятад улс “Ус намгархаг газрын тухай конвенц”-д нэгдсэн 30 жилийн ойг тэмдэглэв.

   “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийн талуудын 14-р чуулганы Женевийн салбар хурал 10-нд "Ус намгархаг газрын тухай конвенцод нэгдсэн 30 жилийн ой-Хятадын ус намгархаг газрын тухай хамгаалалт болон ашиглалт" сэдэвт арга хэмжээ болов. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Хятад улс экологийн нэн тэргүүний зорилт, системийн удирдлага, шинжлэх ухааны хэрэглээг ямагт баримталж, засгийн газраас удирдан ус намгархаг газрын хамгаалалтын хэв маягийг бий болгож, нийгмийн оролцоотойгоор ажилласаар ирсэн байна.

   Ус намгархаг газрын тухай конвенц” нь ус намгархаг газрын экосистемийг хамгаалах, ухаалаг ашиглахад зориулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр бөгөөд өнөө болоход талуудын тоо 172 болсон байна.Хятад улс 1992 онд энэхүү конвенцод нэгдэж, конвенцын дагуу хүлээсэн үүргээ идэвхтэй биелүүлсэн юм.

Энэхүү удаагийн арга хэмжээг Хятадын Ой мод, өвс бэлчээрийн удирдлагын газар зохион байгуулж, төрөл бүрийн гэрээт талууд болон олон улсын байгууллагын 100 шахам төлөөлөгч оролцсон байна. Хятадын Ой мод, өвс бэлчээрийн удирдлагын газрын орлогч дарга Ли Чүньлян хэлэхдээ, сүүлийн 30 жилд Хятадын ус намгархаг газрын тухай шинжилгээ судалгаа хийж, аврах хамгаалалт, цогц хамгаалалт гэсэн гурван үе шатыг даван туулж, судалгаа,инженерийн төлөвлөлт, хууль, дүрэм журам, шинжлэх ухааны сурталчилгаа, боловсруулалтын ажлуудыг өрнүүлснээр ус намгархаг газрын хамгаалалт маш сайн үр дүнд хүрч чадсан байна.

Хятад улсын конвенцын хэрэгжилтийн байдлыг “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийн нарийн бичгийн газар болон оролцогч шинжээчид эергээр үнэлсэн байна. “Ус намгархаг газрын тухай конвенц”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба хэлэхдээ "Хятад улс конвенцод нэгдсэнээс хойших 30 жилийн хугацаанд агуу амжилт гаргасан. Энэ нь үндэсний хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ус намгархаг газрыг хамгаалахад туйлын ач холбогдолтой юм" гэжээ.Тэрээр:

- Би ойрын ирээдүйд Хятадад айлчилж, сурталчилгааны видео бичлэгт гардаг Хятадын үзэсгэлэнт ус намгархаг газрыг өөртөө харахыг тэсэн ядан хүлээж байна гэжээ.

Шувуу хамгаалах хааны нийгэмлэгийн бодлогын ахлах ажилтан Никола Крокфорд, Хятадын далайн эргийн ус намгархаг газрыг хамгаалах ажил нь гайхалтай үр дүнд хүрч, дэлхий дахинд нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Тэрээр:

- Би Шар тэнгисийн дагуух ус намгархаг газрыг хамгаалах ажилд оролцож ирсэн. Энэ тал дээр Хятадын хөгжил дэвшил ялангуяа сүүлийн таван жилд Шар тэнгисийн дагуух усны шувуудад санаа тавьдаг нь надад болон бусад олон хүмүүст маш том нөлөө үзүүлсэн гэжээ.

   Тодруулбал сүүлийн 30 жилд Хятад улс ус намгархаг газрын хамгаалалт, нөхөн сэргээлтийн тогтолцоо, хууль эрх зүй, зохицуулалтын тогтолцоо, судалгааны системийг бий болгожээ. Олон улсын хэмжээнд чухал ач холбогдол бүхий 64 ус намгархаг газар тогтоож, 13 хот "Олон улсын ус намгархаг хот" цол хүртэж, 4100 гаруй ус намгархаг газрын хамгаалалт, нөхөн сэргээлтийн төслийг хэрэгжүүлж, 600 гаруй ус намгархаг газрын байгалийн нөөц, 900 гаруй үндэсний ус намгархаг газрын парк байгуулсан байжээ. Түүнээс гадна Хятад улс “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийн нарийн бичгийн газраас "Ус намгархаг газрын тухай конвенцын шагнал"-ыг хоёр удаа хүртсэн байна.

   “Ус намгархаг газрын тухай конвенц”-д оролцогч талуудын 14 дүгээр чуулган 05-наас 13-ны өдрүүдэд Хятадын Хүбэй мужийн Үхань хотод, Швейцарын Женевийн салбарт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.

Зохиогч: ЧЭН ЖҮНЬШЯ, ЛЮ ЧЮ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл