Хятадын онлайн жижиглэнгийн худалдаа эхний гурван улиралд 8 их наяд юаниас давж, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар нэмэгдсэн байна. Биет бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдаа 6.6 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар өссөн байна гэж Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао фэн танилцуулсан байна.
Гао фэн мөн эхний гурван улирлын Хятадын онлайн жижиглэнгийн худалдааны салбарын хэдэн онцлогийг танилцуулсан байна.
Онлайн хэрэглээний шинэ хэлбэр маяг олон янзын болж байна. Эрүүл мэндийн хэрэглээ, бохирдолгүй хэрэглээ нь онлайн хэрэглээний шинэ хандлага болов. Амьд цахим худалдаа, контент цахим худалдаа зэрэг зугаа цэнгэл, хэрэглээг хослуулсан шинэ загварууд хэрэглэгчдийн таашаалд нийцэж байна.
Цахим худалдаа нь холбогдох салбарын хөгжлийг түргэтгэв. Том хэмжээний цахим худалдааны аж ахуйн нэгж “C2M” загвараар онлайн өгөгдөл, технологи, бүтээлч байдал гэх мэтийг ашиглан аж ахуйн нэгжийн компаниудад дэмжлэг үзүүлэх, инновацийг сурталчлах, зардлыг бууруулах, дутагдлыг нөхөх зорилгоор “ухаалаг үйлдвэрлэлийн платформ”-г бий болгосон байна.
Хөдөө тосгоны цахим худалдаа сүүлийн жилүүдэд хөгжлөө олж бий. Худалдааны явдлын том дата өгөгдлөөр энэ оны эхний гурван улиралд, Хятадын хөдөө тосгоны цахим худалдааны борлуулсан хэмжээ 1.2 их наяд юань хүрч, өмнөх оны мөн үеэс 7.8 хувь нэмэгдэв. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ 288.41 тэрбум юань болж, өмнөх оны мөн үеэс 34.3 хувиар өссөн байна.
Хил дамнасан цахим худалдаа нь гадаад худалдааны чанар, шинэчлэлтийг сайжруулав. Хил дамнасан цахим худалдааны жижиглэнгийн импортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 17 хувь нэмэгджээ.
Онлайн үйлчилгээний хэрэглээ түргэн хөгжив. Энэ оны 3-р улиралд онлайн хоол хүнсний онлайн худалдааны жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг 10 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалын онлайн жижиглэнгийн худалдааны өсөлтийн хэмжээ сөрөг талаас эерэг болж хувирсан болохыг харуулж байна.
