solongonews
Хятадын гадаад нөөцийн хэмжээ 3104.1 тэрбум ам.доллар болжээ
2022-08-08 11:59
Долдугаар сарын эцсийн байдлаар Хятадын гадаад нөөцийн хэмжээ 3104.1 тэрбум ам.доллар болжээ.

2022 оны 07-р сарын эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3104.1 тэрбум ам.доллар болж, 06-р сарын эцсийнхээс 32.8 тэрбум ам.доллар буюу 1.07 хувиар нэмэгджээ.

Гадаад валютын улсын газрын орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-Ин хэлэхдээ “07-р сард Хятадын гадаад валютын зах зээл ерөнхийдөө тогтвортой, гадаад валютын дотоодын эрэлт нийлүүлэлт үндсэндээ тэнцвэртэй байна” гэжээ.

Олон улсын санхүүгийн зах зээлд томоохон орнуудын мөнгөний бодлого, эдийн засгийн өсөлтийн төлөв, инфляцын хүлээлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр ам.долларын индекс өсөж, дэлхийн санхүүгийн гол хөрөнгийн үнэ ерөнхийдөө өссөн байна. Ханшийн хөрвүүлэлт, хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлсийн нийлбэр нөлөөгөөр тухайн сард гадаад валютын нөөцийн цар хүрээ өсжээ.

Валютын нөөцийн ирээдүйн чиг хандлагын талаар Ван Чүнь-Ин хэлэхдээ “Өнөөгийн дэлхийн эдийн засгийн байдал сорилтоор дүүрэн, тодорхойгүй хүчин зүйлс ихээхэн нэмэгдэж, олон улсын санхүүгийн зах зээл тогтворгүй байна. Гэсэн хэдий ч Хятад улс цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг үр дүнтэй зохицуулж, эдийн засаг нь хүчтэй дасан зохицох чадвартай, асар их нөөц бололцоотой, хангалттай амьдрах чадвартай байж, урт хугацааны сайжруулалтын үндэс суурь өөрчлөгдөхгүй бөгөөд валютын нөөцийн ерөнхий тогтвортой байдлыг цаашид ч дэмжинэ” гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл