solongonews
Эрээн хотын уул уурхайн бүтээгдэхүүний импорт их хэмжээгээр өсөв
2017-07-05 17:34
Эрээн хотын уул уурхайн бүтээгдэхүүний импорт эхний 5 сард их хэмжээгээр өсөв.

Энэ он гарснаас хойш Эрээн хотын боомт Хятад улсын “Нэг бүс нэг зам”-ын “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг ахиулах алтан боломжийг түшиглэн, боомтын хүчин чадал, дэд бүтцийн иж бүрэн байдлыг төгөс төгөлдөр болгож, боомтоор бараа бүтээгдэхүүн нэвтрэх хүчин чадлыг дээшлүүлж, уул уурхай бүтээгдэхүүний импортыг үргэлжлүүлэн нэмэгдүүлсэн байна.

Тодруулбал, 2017 оны эхний 5 сард Эрээн хотын боомт импортолсон уул уурхайн бүтээгдэхүүн 2.44 сая тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 26.2 хувиар өсч, өртөг нь 3.02 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 34 хувиар нэмэгдсэн байна. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ЭС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл