Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, улс ардын эдийн засгийн иж бүрэн статистикийн хэлтсийн дарга Лю Айхуа энэ сарын 16-ны өдөр Бээжин хотноо:
- Ажлын байраар хангах тэргүүлэх бодлогын дэмжлэгтэйгээр энэ оны эхний хагаст Хятадын ажлын байраар хангах нөхцөл байдалд идэвхтэй өөрчлөлт гарлаа. Гэсэн хэдий ч зарим гол бүлгүүдийг ажлын байраар хангах байдал мөн дарамттай байсаар байгаа юм гэж хэллээ.
Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас мөн өдөр хийлгэсэн энэ оны эхний Улс ардын эдийн засгийн байдлын тухай хэвлэлийн бага хурал дээр Лю Айхуа:
- Энэ онд Хятад улс ажлын байраар хангах, иргэдийн амьжиргааг хангах чиглэлээр олон нутгийн захиргаа хүчтэй бодлого хэрэгжүүлж, ажлын байраар хангах бодлогыг эрчимжүүлэн оны эхний хагаст идэвхтэй үр дүнд хүрсэн байна. Сүүлийн хэдэн сард хот суурингийн ажилгүйдлийн хэмжээ сараас сард буураад 06-р сард 5.7 хувь болсон. Цар тахлын үед ажлын байртай, дээр нь ажилдаа ороогүй хүний харьцал улам буурч, 06-р сард 0.8 хувь болсон нь өнгөрсөн оныхтой үндсэндээ адил юм гэж мэдэгдлээ.
