Хөх мөрний усыг умарш татах төслийн дунд шугамын нэгдүгээр ээлжийн барилгын ажил дуусаж, ус нэвтрүүлээд хоёр жил гаруй болжээ.
Энэ 8 дугаар сарын 1-ний өдрийн үдээс өмнөх байдлаар Хөх мөрнөөс татаж авчирсан усны хэмжээ 2.5 тэрбум куб метр болж, усны чанар нь газрын гадаргын усны орчны чанар стандартад нийцэх II төрлийн стандартад нийцсэн бөгөөд үүнээс Бээжин хотын 11 сая иргэд шууд ашиг хүртсэн байна.

2.5 тэрбум куб метр усыг Бээжин хотод татан оруулсан бол үүний дотроос 1.714 тэрбум куб метрийг нь түгээл усны хангалтад хэрэглэж, 569 сая куб метрийг нь том дунд хэлбэрийн усан цөөрөм ба газар доорх усыг нөхөхөд ашиглажээ. Үлдсэн хэсгийг нь Бээжин хотын төвийн гол ба нуурын усны орчинг нөхөн сайжруулахад зарцуулсан байна.
