Үндэсний статистикийн газраас 17-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, урьдчилсан тооцоогоор 2022 онд жилийн ДНБ 121020.7 тэрбум юань болж, зэрэгцүүлэх үнээр өмнөх оныхоос 3.0 хувиар өссөн байна.
Аж үйлдвэрийн салбарын хувьд үндсэн аж үйлдвэрийн нэмүү өртөг 8834.5 тэрбум юань болж, өмнөх оныхоос 4.1 хувиар өссөн бол хоёрдогч аж үйлдвэрийн нэмүү өртөг 48316.4 тэрбум юань болж, 3.8 хувиар өсөж, гуравдагч аж үйлдвэрийн нэмүү өртөг 63869.8 тэрбум юань болж, 2.3 хувиар өсөв. Улирлаар нь авч үзвэл ДНБ эхний улиралд өмнөх оны мөн үеийнхээс 4.8 хувиар өсөж, хоёрдугаар улиралд 0.4 хувиар өсөн, гуравдугаар улиралд 3.9 хувь, дөрөвдүгээр улиралд 2.9 хувиар өссөн байна. Улирлаар нь авч үзвэл дөрөвдүгээр улирлын ДНБ гуравдугаар улирлынхтай ижил байна.
