solongonews
Монгол Улсын залуу сэтгүүлчдийн анхдугаар сургалт амжилттай өндөрлөв
2018-10-19 21:51
Монгол Улсын залуу сэтгүүлчдийн анхдугаар сургалт амжилттай өндөрлөв.

ӨМӨЗО-ы Ардын Засгийн газраас санаачлан Өвөр Монголын Багшийн Их Сургууль хариуцан зохион байгуулсан “Монгол Улсын залуу сэтгүүлчдийн анхдугаар сургалт” өчигдөр Хөххотноо амжилттай өндөрлөж, хаалтаа хийлээ.

Хаалтын ёслолд ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал ухуулгын албаны гадаад суртал ухуулгын газрын дарга Үндэсбат, Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн албаны нарийн бичгийн дарга Б.Мөнхбаяр, Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Сонин мэдээллийн дээд сургуулийн дарга Тогтох болон хэвлэл мэдээллийнхний төлөөлөл оролцов.

Монгол Улсын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгчийн нарийн бичгийн дарга Б.Мөнхбаяр сургалтыг дүгнэж хэлэхдээ: - Энэ удаагийн залуу сэтгүүлчдийн группийг миний бие ахалж яваа юм. Манай групп нь энэ сарын 08-нд Хөххотыг зорьж 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Сургалт маань өнөөдөр өндөрлөж байна. Сургалтын явцад Өвөр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, түүний үйл ажиллагаатай танилцаж харилцан суралцууштай зүйлсээ таньж мэдсэн. Мөн энэ тухайд харилцан санал солилцсон нь маш давуу талтай арга хэмжээ боллоо. Энэ удаагийн сургалт онолоос илүү практик дээр тулгуурласан нь онцлог байлаа гэлээ.

Ёслолын төгсгөлд дарга Үндэсбат, захирал Тогтох сургалтад хамрагдсан 15 сэтгүүлч сурвалжлагчид төгсөлтийн үнэмлэх гардуулсны зэрэгцээ хойшдын нийтлэл нэвтрүүлэгтээ сургалтаас олсон мэдлэгээ бүтээлчээр ашиглан, хоёр орны харилцааны асуудлаар ажил хэрэгч мэдээ мэдээлэл бэлтгэн гаргана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн тэдний Хятад дахь айлчлал амжилттай байхын ерөөл дэвшүүлэв.

Монгол Улсын залуу сэтгүүлчдийн анхдугаар сургалт нь энэ сарын 10-наас 18-нд Өвөр Монголын Багшийн Их Сургуульд болсон юм. Сургалтад “Зууны мэдээ” сонин, 24 цаг.мн, Парламент ТВ, UBS ТВ зэрэг Монголын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн байгууллагууд төлөөллөө оролцуулжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл