solongonews
Хятад улсын иргэд гар нийлэн үер усны аюултай тэмцэж байна
2020-07-19 20:50
Хятад улсын иргэд гар нийлэн үер усны аюултай тэмцэж байна.

        Хятад улсын өмнөд бүс нутгаар үер усны гамшиг үүсч Хятадын бүх бүс тус аюултай тэмцэх болон үер усны гамшгаас сэргийлэх, аврах ажлыг хүч нэгтгэн зохион байгуулж байна.

Онцгой байдлын хяналт удирдлагын яамны статистик бүртгэлээс үзэхэд, 07-р сар гарснаас хойш үер усны гамшгийн улмаас Жянши, Аньхүй, Хүбэй, Хүнань, Чүнчин, Гүйжөү зэрэг 24 муж, хотын давхардсан тоогоор 20 сая 272 мянган хүн ард гамшигт өртөж, 23 хүн сураггүй алга болсон ба давхардсан тоогоор 1 сая 764 мянган хүнийг яаралтай шилжүүлэн төвхнүүлсэн байна гэж Синьхуа агентлагаас мэдээлсэн байна. 12 мянган тасалгаатай байшин нурж, 89 мянган тасалгаатай байшин адил бус хэмжээгээр эвдлэгдэв. 2207.5 мянган га газар тариалан үерт автаж, 49.18 тэрбум юаний эдийн засгийн шууд гарз хохирол үүссэн байна.

Аньхүй мужийнхан үерийн гамшгаас хамгаалах хэрэгслийг тээвэрлэж байгаа нь

Чүнчин хотын аврах багийнхан ахмад настан, хүүхдүүдийг шилжүүлнэ

Үер усны улмаас уул хад нурж хүн шархдаж, Хүбэй мужийнхан авран тусалж байна

Жэжян мужийн намын гишүүд тосгоны оршин суугчдын гэрийн эдлэл хэрэгслийг нүүлгэж өгнө

Үерийн уснаас хүүхдийг шилжүүлнэ

Үер усны гамшигтай тэмцэн ажиллана

Гар гараасаа атгалцан сэтгэл нэгдэж үер усны аюултай тэмцэнэ

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : АРДЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл