
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Узбекистаны ерөнхий сайд Алибовтой 08-р сарын 27-нд хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурахад гэрч болжээ.
Ли Кэчян: Хятад, Узбекистаны эдийн засаг харилцан нөхсөн, ажил хэрэгч хамтын ажиллагааны саруул ирээдүйтэй юм. Хятадын тал "Бүс ба зам" санаачилгыг Узбекистаны хөгжлийн стратегитай харилцан холбож, үйлдвэрлэл, дэд бүтцээр холбогдох, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааны тогтвортой байдлыг баталгаажуулахад бэлэн байна. Хятадын тал хоёр талт худалдааны цар хүрээг улам өргөтгөн, Хятадын зах зээлийн шаардлагыг хангасан Узбекистаны бүтээгдэхүүнийг импортолж, Хятадын аж ахуйн нэгжүүдийг Узбекистаны зах зээлийн дүрэм, худалдааны зарчмын дагуу хөрөнгө оруулан бизнес эрхлэхийг дэмжинэ. Узбекистаны тал бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлнэ гэж найдаж байна. Бид Узбекистаны талтай соёл, аялал жуулчлал, боловсролын салбарт хамтран ажиллаж, хоёр орны найрамдалт харилцааг улам бататгахыг хүсэж байна гэжээ.
Алибов юуны түрүүнд БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Тэрээр: Хятадын хөгжил дэлхийг гайхшруулсан амжилтад хүрч, бүс нутаг болон дэлхийн тогтвортой хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. Узбекистан, Хятад хоёр тал өндөр түвшний стратегийн хэлцлээ хадгалж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг тогтвортой өсөлтөд хүргэн, хүмүүнлэгийн солилцоог түлхүү хөгжүүлж, олон улс, бүс нутгийн асуудлаар нягт хамтран ажиллах болно. Узбекистаны тал "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон, бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятадын талын аж ахуйн нэгжүүд Узбекистанд хөрөнгө оруулахыг дэмжиж, хоёр орны харилцааг шинэ өндөрлөгт хүргэхэд бэлэн байна гэжээ.
