solongonews
Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол дэлхий дахины анхаарлыг татлаа(5)
2017-10-21 11:00
Эдийн засгийн өдрийн сонины сурвалжлагч мал аж ахуй, газар тариалангийн том гүрэн болох Өөртөө Засах орноос экологийн цэвэр малын ашиг шим, тариалангийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх суурин бүтээн байгуулах зорилт тавьсан тухай мэдээлсэн байна.

    Өвөр Монгол орон мал аж ахуй, газар тариалангийн хангалтын талын бүтцийн чанартай өөрчлөлтийг идэвхжүүлэх, орчин үеийн чанартай мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх тал  дээр ямар арга бодлого хэрэгжүүлж байгаа бол? Үр бүтээмж нь ямар бол?

   Дуань Жичян төлөөлөгч:

- Өвөр Монгол бол мал аж ахуй, газар тариалангийн том гүрэн. Нэг жилийн амуу будааны уналт нь 22.5 сая кг-аас дээш, малын тоо 136 мянгад хүрч, сүү, хонины мах, төмс зэрэг гаралтаараа улсад тэргүүлж буй. Бортохойн гурил, Сөнид хонины мах зэрэг брэнд нь хол ойрдоо нэртэй. Өвөр Монгол орон малын ашиг шим, тариаланг хөгжүүлэх давуу нөхцөлтэй, мөн зам харилцааны давуу талтай.

   Ойрын жилүүдэд мал маллах, тариалах орны хөгжлийн орчинд маш их өөрчлөлт гарч, мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний хэрэгцээ хангалтын бүтцийн өөрчлөлт, гадаадаас оруулсан дэлхийн малын ашиг шим, тариалангийн бүтээгдэхүүний дайралт зэрэг асуудал тулгарч байгаа юм. Иймээс мал аж ахуй, газар тариалангийн хангалтын тал дээр бүтцийн чанартай өөрчлөлтийг заавал хийх шаардлагатай.

    Нэг.  Хангалтын талын бүтцийг шилдэг болгох ажлыг чанаржуулах хэрэгтэй. Энэхүү бүтцийн зохицуулалт гэдэг нь юуг цөөн тарьж, юуг арвин тарих тухай хялбар асуудал биш. Харин зах зээлийн хэрэгцээ, зах зээлийн өрсөлдөөний дагуу бүтцийг тал бүрээр шилдэг болгон тохируулах асуудал юм.

    Хоёр. Экологийн  цэвэр үйлдвэрлэлийн арга хэлбэр дээр хүчин зүтгэл гаргана. Экологийн цэвэр байдал гэдэг нь Өвөр Монголын “Үнэ өртөг” болох төдийгүй үл ойшоож болшгүй “Хөрөнгө” юм. Сайн сайхан экологийн орчноор малын экологийн цэвэр ашиг шим, тариалангийн экологийн цэвэр бүтээгдэхүүний хамгийн их үнэ өртөг болгож, эдийн засгийн ба экологийн үр ашиг хүртэнэ.

    Гурав. Аж үйлдвэрлэлийг нэгтгэн уялдуулах тал дээр хүчийг төвлөрүүлнэ. ӨМӨЗО “Мал аж ахуй, тариалан + Аж үйлдвэр”-ийг хөгжүүлэх тал дээр малын шилдэг ашиг шим, тариалангийн бүтээгдэхүүнийг дээшлүүлнэ.

    Дөрөв. Шинжлэх ухаан, технологийн шинийг үүдэх ажлыг сайжруулна. Эдүгээ тариалангийн уналтыг дээшлүүлэх ба малын тоог нэмэгдүүлэхэд түшиглэх нь нэгэнтээ төдийлэн том орон зайгүй болов.

   Тав. Хүрэлцэхгүй тал дээр хүч гаргана. Ядуу буурай хүн амыг ядуурлаас ангижруулах нь мал маллах, тариалах газрын хамгийн том асуудал юм. Бид ядуурлаас гаргах үйл ажиллагааг “Тэргүүн чухал ардын амьдралын төсөл” болгон баримтална. Ядуурлаас гаргах үндсэн арга бодлогыг гүнзгийрүүлэн найдваржуулж, урт хугацаанд ядуу хүнд амьдралтай хүн амын тус биеийн хөгжих чадварыг дээшлүүлэн төсөл төлөвлөгөөний дагуу ядуурлаас гаргах үүргээ биелүүлнэ.

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл