Хятадын хөдөлмөрийн жишээч, тэргүүний ажилтнуудыг шагнах хурал энэ сарын 24-ний үдээс өмнө Бээжингийн ардын хурлын ордонд болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлыг даргалан чухал үг хэлж, Намын төв хороо, Төрийн зөвлөлийн өмнөөс шагнал гардсан хөдөлмөрийн жишээч болон тэргүүний ажилтнуудад баяр хүргэж, өөрчлөлт нээлт, социализмын орчин үеийн бүтээн байгуулалтад гарамгай зүтгэл үзүүлсэн ажилчин анги, өргөн олон хөдөлмөрчдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв.
Дарга Ши Жиньпин: Яруу алдар хөдөлмөрчдийнх, аз жаргал хөдөлмөрчдийн байх ёстой. Социализмыг хийж бүтээдэг, шинэ цаг эринийг тэмцэж байж бүтээдэг. Хөдөлмөрийн жишээч гэдэг нь үндэсний үзэл санаа, ард түмний жишээч, бүгд найрамдах улсын баатар юм. Хятад улс бол ард түмэн эзэн мэдэх социализмын улс орон, нам, төр бүх сэтгэл зүрхээрээ ажилчин ангийн чиглэлийг тууштай баримтлан, ажилчин анги болон өргөн олон хөдөлмөрчин ардын нам, төрийн хөгжилд оруулах байр суурийг чухалчлан, хөдөлмөрийн жишээч, тэргүүний ажилтнуудын чухал үүргийг чухалчлах болно гэж онцолсон байна.
