solongonews
Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн үзэсгэлэн жуулчдын анхаарлыг татлаа
2019-05-05 21:39
Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн үзэсгэлэн нийт 734 мянган жуулчдыг хүлээн аваад байна.

Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн үзэсгэлэн 05-р сарын 01-ний өдрөөс 04-ний өдрийн 11:00 цагийн байдлаар давхардсан тоогоор нийт 327 мянган жуулчин хүлээн авав. Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн үзэсгэлэн 04-р сарын 29-ний өдөр нээлтээ хийсний дараа “5•1”-ний амралтын хугацааны аялал жуулчлалын анхны оргил үеэ угтан авсан байна. “5•1”-ний амралтын хугацаанд нийт 214 мянга гаруй тасалбар худалдаалжээ.

Бээжингийн дэлхийн цэцэрлэгжүүлэлтийн яармагийн үзэсгэлэнгийн ерөнхий менежментийн багийн ажилтан танилцуулахдаа, Хятад улсын ордон, олон улсын ордон, биечлэн ойлгох ордон, ургамлын ордон, Гүйрүй жүжгийн талбар зэрэг дөрвөн ордон, жүжгийн талбар нь жуулчдын таашаалыг ихэд хүлээсэн байна гэжээ.

Ийнхүү 05-р сарын 04-ний өдрийн 11:00 цаг болтол энэхүү  “дөрвөн ордон, нэг жүжгийн талбар” нь давхардсан тоогоор  нийт 734 мянган жуулчин хүлээн авчээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл