solongonews
Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүсийн “Дөрвөн төв”-ийг бүтээн байгуулна
2016-07-12 18:19
Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүсийн “Дөрвөн төв”-ийг бүтээн байгуулна.

Өвөр Монголын Ордос хотноо байрлах Чингис хааны онгон нь эртний, нууц, өвөрмөц онцгой чанар болон уламжлагч цорын ганц байдлаараа хүн төрөлхтний ховор нандин соёлын өв болж байна. Чингис хааны онгонд уламжлагдаж байгаа соёл бол Чингис хааны тайлга тахилгын соёлоор гол болгож, монгол үндэстний түүх соёл, ордны ёслолын соёл, зан үйлийн соёл ба тал нутгийн аялал жуучлалын соёлоор үргэлжлэл болгосон өвөрмөц соёл бөгөөд монгол үндэстний уламжлалт соёлын шилдэг зүйл билээ.

Саяхан Чингис хааны онгоны аялал жуулчлалын орны зөвлөлийн дарга Төгс “Өвөр Монголын Өдрийн Сонин” дээр зохиол нийтэлж, Чингис хааны онгоны аялал жуулчлалын орныг “Дөрвөн төв” болгон бүтээн байгуулна гэсэн байна. Тус зохилын агуулгыг товч танилцуулбал:

Нэг. Чингис хааны тайлга тахилгын соёлыг хамгаалах төвийг бүтээн байгуулна.

Чингис хааны тайлга тахилгын соёл бол Чингис хааны тахилгаар гол болгож, монгол үндэстний эртний уламжлалт тайлга тахилгаар гол агуулгаа болгон, монгол үндэстний эртний соёлыг илрүүлэхээр гол хэлбэрээ болгосон соёл болно. Чингис хааны тахилга нь арван гуравдугаар зуунд бүрэлдсэн монгол хаант төрийн тахилгын ёслолыг хадгалан уламжилж, хэлбэрээр өвөрмөц, агуулгаар баялаг, цар хүрээгээр их, эртний эчнээ гайхамшигтай уламжлалт соёлын онцлогийг харуулж байна. Чингис хааны тахилга нь агуулгын талаар мөнх тэнгэр, өвөг дээдэс, баатарлаг хүмүүсээ бишрэн хүндэтгэх сэтгэлгээг илтгэж, хэлбэрийн талаар монгол үндэстний эртний галын тахилга, өсгийн тахилга, сархдын тахилга, дууны тахилга зэргийг дахин илрүүлж, тахилгын сав эдлэлийн талаар, тал нутаг дээр амьдарч буй үндэстний байгаль болон амьтны тухай гоо таашаалыг харуулсан маш олон өвөрмөц онцлог бүхий ховор нандин эдлэлийг үлдээжээ. Чингис хааны тахилгын соёл бол Чингис хааны соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд өнө олон жилийн түүхтэй. Агуулгын талаар гүн монгол үндэстний урт удаан түүх, соёл, зан үйл, ёслол, хууль цааз, урлаг, үг хэл, үсэг бичиг зэрэг олон талыг хамарч, монгол үндэстний эртний соёлын төвлөрсөн тусгал болно.

Ийнхүү Чингис хааны тахилгын соёлоор гол болгон, монгол үндэстний ордны ёслолын соёл, Ордос зан үйлийн соёлоор үргэлжлэл болгон, хамгаалахын зэрэгцээ уламжилж, уламжлахын зэрэгцээ хөгжүүлж, Чингис хааны онгоны аялал жуулчлалын орноо дэлхийн Чингис хааны тахилгын соёлын хамгаалалтын төв болгон бүтээн байгуулна.

Хоёр. Чингис хааны түүх соёлын судалгааны төвийг бүтээн байгуулна.

Түүхэн агуу хүн Чингис хаан урт хугацааны шаргуу хатуужилтай зүтгэлээр гэрэл гэгээтэй түүхийг үлдээж, дэлхийд алдаршсан Чингис хааны соёлыг үүсгэн бүтээжээ. Чингис хааны соёлын агуулга:

Нэг. Чингис хааны үеийн аварга их түүхийн өөрчлөлтөд үүссэн бүх төрлийн соёлын үзэгдэл, үзэл ухамсар, нийгмийн дүрэм, шинжлэх ухаан мэргэжил, шашин суртахуун урлаг, судар бичиг, зан үйл зэрэг багтана. Хоёр. Эдгээр соёлын уламжлал, судалгаа, үүнээс болсон Чингис хааны шүтлэг бишрэл болон тайлга тахилга зэрэг бий. Чингис хааны тухай түүх соёлын судалгаан нь мөн монгол үндэстний түүх соёлын судалгаа, Чингис хааны онгон шүтээний судалгаа, Ордос түүх соёлын судалгаа зэргийг багтааж байна.

Чингис хааны онгоны Чингис хааныг судлах хүрээлэн бол улсын дотоод гадаад дахь цорын ганц Чингис хааны түүх соёлын тухай тусгай сэдвээр судалдаг тусгай байгууламж болно. Чингис хааны тухай түүх соёлын судалгаа нь Чингис хааны онгоны гүн гүнзгий соёлын агуулгын эргэн тойронд эрдэм шинжилгээний систем, үг хэлний систем, эрдэм шинжилгээний үүдэн бүтээх чадварыг дээшлүүлнэ. Чингис хааны тайлга тахилгын соёл, Ордос зан үйлийн соёл, тал нутгийн эзэн хааны онгоны аяллын соёлоор гол агуулгаа болгож, судалгааны хүчээ нэмж, үр бүтээл гаргахыг чухалчилна. Шинийг санаачлах санаа бүхий судалгааны эгнээ, мэргэжлийн өндөр зэрэглэлийн судалгааг уялдуулсан судалгааны байгууламжийг байгуулна. Чингис хаан музей, Чингис хаан сурвалж бичгийн сан болон Чингис хааны онгоны архивын газрыг бүтээн байгуулна. Чингис хаан музей нь хураан хадгалах, хамгаалах, дэлгэн үзүүлэх, сурган хүмүүжүүлэх, судлах зэрэг ерөнхийлсөн чадавхтай. Чингис хаан сурвалж бичгийн санг дэлхий дээрх Чингис хааны соёл, монгол үндэстний түүх соёлын судар бичиг, кино телевизийн материалыг хамгийн бүрэн хадгалсан сурвалж бичгийн сан болгон бүтээн байгуулна. Чингис хааны онгоны архивын газрыг Чингис хааны онгоны түүх соёлын архивыг хамгийн тусгай сэдвийн архивын газар болгон бүтээн байгуулж, Чингис хааныг судлах хүрээлэнгээр толгойлуулсан “Нэг хүрээлэн гурван сан”-ийн харилцан уялдсан судалгааны байгууламж болон оюуны санг бүрэлдүүлж, улсын дотоод гадаадад нэртэй брендийн нөлөөг бий болгоно. Чингис хааны онгоны соёлын форумыг зохион байгуулж, өгүүлэл элсэх зэрэг хэлбэрээр дамжиж, нэг хэсэг нийгмийн судалгааны хүчийг хүмүүжүүлж, Чингис хааны онгоны соёл судалгааны нийгмийн орчныг бий болгоно. Өвөр Монголын Өөртөө Засах Орны дотно гаднах мэргэжилтнийг урьж, тусгай сэдвийн судалгаа хийж, Чингис хааны судалгааны хүрээлэнгийн судалгааны түвшинг улам өндөр түвшинд хүргэнэ. Улсын болон ӨЗО-ны Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургуультай харилцаж өндөр түвшний судалгааны ажилтнуудын эгнээг байгуулж, Чингис хааны онгоны аялал жуулчлалын орноо Чингис хааны түүх соёлын судалгааны төв болгон бүтээн байгуулна.

Гурав. Ордос зан үйл соёлын дэлгэн үзүүлэх төвийг бүтээн байгуулна.

Ордсын ёслолоор гол агуулгаа болгосон зан үйлийн соёл бол Чингис хаан дайлга тахилгын соёлын үргэлжлэл болно. Чингис хааны дайлга тахилга дундах ерөөл, магтаал, тахилгын өчиг, тахилгын дуу зэрэг агуулга болон илтгэх хэлбэр нь бүхнээрээ Ордос зан үйлийн соёлтой нэгдэж, Ордос ардын зан үйлийн соёлыг өвөрмөц онцлогтой болгож, монгол хаант төрийн үеийн ордны соёл болон дайлга тахилгын соёлын онцлогийг онцолсон байна. Ийнхүү Чингис хаан дайлга тахилгын соёлыг уламжлан хамгаалахын хамт, Ордсын үндэстний зан үйлийн соёлыг ихээр хөгжүүлж, Чингис хааны онгоны жуулчлалын орны соёлын агуулгыг баялаг болгоно. Зан үйлийн соёлын суурь төхөөрөмжийг бүтээн байгуулахаар дамжин, элбэг баялаг агуулгатай Чингис хааны зугаацал соёлын долоо хоног, наадмын хурал, адуун соёл, Ордос хурим зэрэг уламжлалт соёлын үйл ажиллагааг өрнүүлж, Чингис хааны онгоны жуулчлалын орноо Ордсын зан үйл соёлын дэлгэн үзүүлэх төв болгон бүтээн байгуулна.

Дөрөв. Өвөр Монголын баруун бүс нутгийн тал нутгийн соёл аялал жуулчлалын төвийг бүтээн байгуулна.

Чингис хааны онгоны аялал жуулчлалын орон бол Чингис хааны онгонд түшиглэн байгуулсан соёл аялал жуулчлалын дархан голомт бөгөөд соёл, аялал жуулчлалыг нэгтгэн хөгжүүлэх нь Чингис хааны онгоны соёл аялал жуулчлалын алдарт брендийг бүтээн байгуулах чухал арга зам болно. Аялал жуулчлалын чадавхыг төгөлдөржүүлж, агуулгыг баялаг болгон аялал жуулчлалын соёлын чанар түвшнийг дээшлүүлнэ. Чингис хааны онгоны аялал жуулчлалын орноо тайлга тахилгын соёлын дүүрэг, түүх соёлын дүүрэг, зан үйлийн соёлын дүүрэг, тал нутгийн аялал жуулчлалын дүүрэг болон амарч зугаацах дүүрэг зэрэг таван их чадавхтай дүүрэг болгон бүтээн байгуулж, тал нутгийн зан үйлийг дэлгэн үзүүлж, өөрийн онцлогтой аялал жуулчлал болон нэртэй брендийн аялал жуулчлалыг тасралтгүй байгуулж, Чингис хааны онгоны аялал жуулчлалын орноо дэлхий нийтэд таниулж, агуу хүний гэгээн сүнсийг тахих, Чингис хааны соёлыг ойлгох, шүтэн сахигч хүмүүсийн зан үйлийг ойлгох, тал нутгийг сонирхох, амран зугаацахыг нэгдүүлсэн Өвөр Монголын баруун орны тал нутгийн соёл аялал жуулчлалын төв болгон бүтээн байгуулна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл