2018 онд Хятад улсын нягтлан бодолтод хамрагдсан нийгмийн халамжийн үйлсийн нийт дүн 326 тэрбум 500 сая юаньд хүрсэн нь 2017 оныхтой бараг тэнцсэн тухай 07-р сарын 14-нд нийтэлсэн “Нийгмийн халамжийн цэнхэр ном: Хятадын нийгмийн халамж, буяны үйлсийн хөгжлийн тайлан-2019”-нд харууллаа.
Цэнхэр номд: 2018 онд Хятад улсын нягтлан бодолтод хамрагдсан нийгмийн халамжийн нийт дүн 326 тэрбум 500 сая юаньд хүрсэн бол үүнд нийгэм нийтийн хандивын мөнгө 112 тэрбум 800 саяд хүрч, нийт 62 сая 300 мянган сайн дурынхан 1 сая 430 мянган үйлчилгээний байгууллага нэгжээр дамжин сайн дурын үйлсэд оролцсон нь 2017 оныхоос 50 гаруй хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн нийгмийн халамжийн болон спортын хонжвортой сугалаа зэргээр дамжин босгосон нийгмийн халамжийн сангийн үнийн дүн нь 131 тэрбум 360 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17 тэрбум 40 сая юаниар нэмэгдсэн гэж дурдсан байна.
