solongonews
Лю Юүньшань шинжлэх ухаанчидтай уулзав
2017-01-16 22:15
ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юүньшань 16-ны өглөө Ши Жиньпин дарга болон Төв хорооны нэрийн өмнөөс Ү Вэньжүнь, Ван Юүньжид болон шинжлэх ухааны нийт ажилтнуудад цагаан сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Лю Юүньшань алдарт математикч, ШУА-ийн академич Ү Вэньжүний гэрт хүрэлцэн очиж, түүний амар амгаланг айлтган амьдрал ахуйтай нь танилцаж, математикийн шинжлэх ухааны салбарт оруулсан үнэлж баршгүй их хувь нэмрийг үнэлсэн байна.

Мөн тэрээр зөөгч пуужингийн мэргэжилтэн, Инженерийн академийн академич Ван Юүньжигийн гэрт хүрэлцэн очив.

Ван Юүньжи сансар судлалын хөгжлийн талаар эргэцүүлэн ярьж, батлан хамгаалах технологийн шинэчлэл, залуу боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар санал бодлоо ярьсан байна.

Лю Юүньшань ярихдаа, үе үеийн сансар судлаачдын хүчээр өнөөдрийн амжилтад хүрсэн хийгээд нам болон ард иргэд та бүхнийгээ мартахгүй гэжээ. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл