solongonews
“Хятадын хэвлэл мэдээллийнхний Шань Дүн муж дахь аялал”-ын баг Вэй Фан хоттой танилцав
2016-06-16 22:22
“Хятадын хэвлэл мэдээллийнхний Шань Дүн муж дахь аялал”-ын сэтгүүлчдийн баг 6 дугаар сарын 16-ны өдөр Вэй Фан хотоор аяллаа.

Вэй Фан хот нь Шань Дүн мужийн төв хэсэгт байрлах бөгөөд “Хятадын цаасан шувууны нутаг” хэмээх нэр алдартай. Хятадын “Нэг бүс нэг зам” болон нээлттэй төрийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд Вэй Фан хот нь газар зүйн давуу талаа түшиглэн Өмнөд Солонгос, Австрали зэрэг улстай чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт зэрэг талаар хамтын ажиллагаа өрнүүлж байна. Мөн Вэй Фан хот нь аж үйлдвэрийн том хот юм.

Сэтгүүлчдийн баг Вэй Чай, Шэн Рүй, Пэй Тэ Лай зэрэг мотор болон генераторын үйлдвэртэй танилцсан байна.

Вэй Чай компани нь 1946 онд байгуулагдсан бөгөөд 74 мянган ажилтантай аж. Энэхүү компани нь гол төлөв машин, усан онгоцны моторыг үйлдвэрлэдэг юм.

Шэн Рүй машины тоноглолын компани нь 2003 онд байгуулагдсан бөгөөд моторын эд ангийг үйлдвэрлэдэг компани юм. Эд ангийн борлуулалтын хэмжээ нь хэдэн жилийн хугацаанд Хятадад тэргүүлж байжээ.

Фү Тянь авто машины компани 1996 онд байгуулагдсан компани бөгөөд одоог болтол Хятадын хамгийн том арилжааны тээврийн машин үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж болно. 2015 оны үндсэн бизнесийн орлого нь 2500 сая юань хүрчээ.

 

Найруулагч: Б.Ариухан
Эх сурвалж : Солонго мэдээллийн мөв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл