solongonews
Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг дэлхийд юу авчирсан бэ?
2022-03-01 17:18
Өнгөрсөн онд Хятадын эдийн засаг дэлхийд юу авчирсан бэ?

    "Дэлхий даяар хурдацтай нэмэгдэж буй тодорхойгүй байдлын нөхцөлд Хятад улс/дэлхийн/ эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах чухал тулгуур болж байна" гэж Британийн улс төр, олон улсын харилцааны эрдэмтэн Том Фодэй саяхан нийтлэлдээ бичжээ. Хятадын Үндэсний статистикийн газраас 28-ны өдөр нийтэлсэн "Үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн 2021 оны статистикийн мэдээ" энэ үзлийг нотолж байна.

    2021 онд Хятадын эдийн засаг гадаад дотоод олон хүндрэлийг туулж, 8.1 хувийн өсөлтийг биелүүлэн, хүн тутмын дундаж ДНБ-ний өсөлт 8 хувьд хүрчээ. Дэлхийн хоёрдогч том эдийн засгийн цогцын хувьд энэ бол “тогтворжуулагч” бөгөөд сэргэлтийг эрэлхийлж буй дэлхийн эдийн засагт ч асар их эерэг энергийг сэлбэсэн болно.

    Сэргэлтийн итгэл найдварыг нь нэмэгдүүлснээр барахгүй, Хятадын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал тулгар цэг болсон юм. 2021 онд, Хятад улсаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн 25% орчим хувийг гүйцэтгэв. Хятадын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 39.1 их наяд юаньд хүрсэн нь 2020 оныхоос 21.4 хувиар өсөж, дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдаанд 5 жил дараалан эхэнд жагсав. Энэ нь дэлхийд “Хятадад үйлдвэрлэв” шаардагдаж, Хятадын ард иргэд ч дэлхийгээс бараа бүтээгдэхүүн худалдан авч, улмаар илүү олон эрэлт хэрэгцээг бий болгож буйг гэрчилж байна.

    Олон улсын аж ахуйн нэгжүүдийн хувьд Хятад улсын зах зээл нь асар том боломж олгож байдаг. Сүүлийн жил гадаадын хөрөнгө оруулалтын зөвшөөрлийн сөрөг жагсаалт улам хумигдаж, хөрөнгө оруулалтыг дэмжих эрч нэмэгдсэн юм. Бизнес эрхлэлтийн орчин тасралтгүй сайжрахыг дагалдан Хятад улс цаашид дэлхийн хөрөнгө оруулалтын “халуун хөрс” болсоор байх болно. 2021 онд Хятад улсад шинээр бүртгүүлсэн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 61 мянгад хүрсэн нь 2020 оныхоос 23.3 хувиар нэмэгдэж, "КОВИД-19" цар тахал даамжирч байгаа, олон улсын хөрөнгө оруулалт тааруухан байгаа нөхцөлд Хятад улсын зах зээлээс хангасан шинэ боломж нь үндэстэн дамнасан улам олон компаниудын анхаарал сонирхлыг татсан юм.

    2021 онд "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлснээр уг зам дагуух олон оронд, ялангуяа хөгжиж буй орнуудад хүсэн хүлээсэн худалдаа, хөрөнгө оруулалт, ажлын байр бий болно гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тоо баримтаас үзвэл, 2021 онд Хятадаас "Бүс ба зам"-ын дагуух орнуудад хийх импорт экспортын хэмжээ 11.6 их наяд юань болж, өмнөх оныхоос 23.6%-иар өсчээ. Хятад-Европын галт тэрэгний тоо 15 мянга давж, 22.0%-иар нэмэгдсэн байна.

    Ноднингийн 12-р сард албан ёсоор нэвтэрсэн 1035 км урт Хятад-Лаосын төмөр зам нь хоёр орны иргэд өдөртөө багтаан нааш цааш зорчих боломжийг бүрдүүлснээр барахгүй, хойшид Лаосын нийслэл Вьентьян-Хятад улсын Күньмин хоорондын ложистикийн өртгийг 40-50 хувиар бууруулах төсөөлөлтэй байна. “Бүс ба зам” нь зам дагуу улс орнуудын хөгжих эрмэлзлийг холбож, нээлттэй түншлэлээр харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийг ахиулсаар байна.

    2021 он бол Хятадын "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн төлөвлөлтийн эхний жил юм. Цар тахлын халдвараас үр дүнтэй урьдчилан сэргийлэх, хяналт тавих, нарийн бодлого баримтлах, дотоод болон олон улсын мөчлөгийг харилцан дэмжих зэрэг хүчин зүйлсийн ачаар Хятадын эдийн засаг нүд гялбам үр дүнг хүлээлгэн өгөв. 2022 онд дахин тахлын эрсдэл байсаар байгаа ч дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн мөчлөг удаашралтай, геополитикийн эрсдэл нэмэгдэж байгаа ч Хятадын урт хугацааны эдийн засгийн өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөхгүй. Эдийн засгийн тогтвортой байдал сэргэж, өөрчлөлт шинэчлэлт хийх хандлага өөрчлөгдөөгүй.

    Тогтворгүй хүчин зүйлээр дүүрсэн дэлхийд Хятад улсын эдийн засаг үргэлжлэн “бэхлэлт”-ийн үүрэг гүйцэтгэн, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг илүү олон тогтвортой хүчин зүйлээр хангасаар байх болно.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл