Экологи, байгаль орчны яамнаас 2022 оны 01-ээс 04-р сар хүртэлх улсын агаарын чанарын төлөв байдлын талаар 05-р сарын 18-ны өдөр мэдээлэхэд "Мужийн түвшний 339 хотын агаарын чанар сайтай өдрийн дундаж тоо 85.1 хувьд хүрсэн буюу өмнөх оны мөн үеэс 1.3 пунктээр нэмэгджээ. PM2.5-ийн дундаж агууламж 39 микрограмм/куб байсан нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар буурсан бо PM10-ийн дундаж агууламж нэг шоо метрт 63 микрограмм байсан нь өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар буурсан байна".
Бээжин-Тяньжинь-Хэбэй болон хавийн бүс нутгийн “2+26” хотуудын агаарын чанар сайн өдрийн дундаж тоо 68.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 4.9 пунктээр нэмэгдэв. PM2.5-ын агууламж нэг шоо метрт 57 микрограмм байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 1.7 хувиар буурсан бол Бээжингийн агаарын чанар сайтай өдрүүдийн эзлэх хувь 86.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 20.0 пунктээр нэмэгдэн, PM2.5-ын агууламж нэг шоо метрт 36 микрограмм болж, өмнөх оны мөн үеэс 32.1 хувиар буурчээ.
Хөх мөрний бэлчир бүсийн 41 хотын агаарын чанар сайтай өдрийн дундаж тоо 82.8 хувь болж, өмнөх оны мөн үеэс 6.3 пунктээр буурсан байна. PM2.5-ын агууламж нэг шоо метрт 42 микрограмм байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.7 хувиар өсөв. Фэнвэй тал дахь 11 хотын агаарын чанар сайтай өдрийн дундаж тоо 59.6 хувь байсан нь өмнөх оны мөн үеэс 5.9 пунктээр буурч, PM2.5-ын агууламж нэг шоо метрт 65 микрограмм байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.1 хувиар өссөн байна.
