Хятадын Вэньчаны сансрын хөлөг хөөргөх төвд, тун удахгүй нислэгийн үүрэг гүйцэтгэхээр байгаа Чанжэн-5 алсын зайн 2 дахь пуужингийн техникийн холбогдох ажлыг 6дугаар сарын 26-ны өдөр дуусгаад босоогоор хөөргөх төвд хүргэж, 7 дугаар сарын 2-оос 5-ны өдрүүдэд буюу боломжтой үедээ хөөргөх юм байна.
Чанжэн-5 нь хор, бохирдолгүй хамгийн сүүлийн үеийн том оврын ачигч пуужин учир Хятадын ачигч пуужингийн шинжлэх ухаан техникийн шинэчлэлийн хамгийн өндөр түвшинг төлөөлж, Хятадын пуужингийн ачих чадварыг олон улсын тэргүүлэх эгнээнд хүргэсэн байна. Чанжэн-5 алсын зайн 2 дахь пуужин бол Чанжэн-5 ачигч пуужингийн инженерийн туршилтын хоёр дахь пуужин бөгөөд түүнд Практик-18 хиймэл дагуулыг ачиж, Дүн Фанхун-5 хэмээх хамгийн сүүлийн үеийн том оврын хиймэл дагуулын зангилаа технологийг шалган нотолж, тойрог замд олон шинэ технологийг шалган нотлох ажлыг өрнүүлэх юм байна.
