solongonews
Шюн-Аний бүтээн байгуулалтын ажил урагштай ахиж байна
2021-03-31 09:10
Шюн-Аний бүтээн байгуулалтын ажил урагштай ахиж байна

        2017 оны  04-р сарын 01-нд Хятад улс Шюн-Ань шинэ бүсийг бүтээн байгуулахаар шийдсэн юм.  Хятадын Хэбэй мужийн Баодин хотод орших Шюн-Ань шинэ бүс Хэбэй мужийн Шюншянь, Рүнчэн, Аньшинь зэрэг гурван шянь болон эргэн тойрны хэсэг газрыг төлөвлөгөөндөө оруулсан бөгөөд эдгээр нь Бээжин, Тяньжинь, Баодины хооронд байрлаж байгаа  юм. Үүнээс гадна, хялбар зам тээвэр, экологийн сайн орчин, байгаль орчны даац сайтай. Одоогийн байгаа хөгжлийн хэр хэмжээ буурай, хөгжлийн орон зай нь хангалттай, өндөр стандартаар бүтээн байгуулах боломжийг хангасан бүс нутаг юм. Шюн Ань шинэ дүүрэг нь нийслэл Бээжин хотын гол үйл ажиллагааг хөнгөлөх болон Бээжин, Тяньжинь, Хэбэй мужийн хүн ам, бүтцийн тохируулалтад чухал ач холбогдолтой болно.

  Саяхан Хэбэй мужийн Шюн-Ань шинэ дүүргийн удирдлагын хорооноос танилцуулснаар Шюн-Ань шинэ дүүргийн Рүндүн хэсгийн нүүлгэн шилжүүлэлтийн байшинг сэргээн засварлах, барих ажил эхэлж, сургууль, хотын байгууламж гэх зэргийн ажил нэгэн зэрэг барьж эхэлсэн байна гэж мэдэгдлээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл