Хятад-Европын ачааны галт тэрэг ”тогтвортой, өсөлттэй” хөгжлийн хандлагыг харууллаа
2022-05-17 18:11
Хятад-Европын ачааны галт тэрэг ”тогтвортой, өсөлттэй” хөгжлийн хандлагыг харууллаа.

Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй 05-р сарын 17-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "04-р сард Хятад-Европын ачааны галт тэрэг жигдэрч, бүтэн сарын турш 1170 галт тэрэг ажиллаж, 03-р сартай харьцуулахад 36 галт тэргээр нэмэгдэж 3 хувиар өссөн нь "тогтвортой, өсөлттэй" хөгжлийн ерөнхий хандлагыг харуулж байна. Цар тахал гарснаас хойш Хятад-Европын ачааны галт тэрэг нэг сарын дотор 1000 гаруй галт тэргийг 24 сар дараалан ажиллуулж, хөгжлийн хүчтэй тогтвортой байдлыг харуулж, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн" гэжээ.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn/fortune/2022-05/17/c_1128657572.htm
Дэлгэрэнгүй үзэх
