solongonews
Хятад, Германы эдийн засгийн зөвлөхүүдийн уулзалт
2018-05-25 10:28
Хятад, Германы эдийн засгийн зөвлөхүүдийн уулзалт болов.

   Бээжин хотноо энэ сарын 24-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Германы канцлер А.Меркельтэй Хятад, Германы эдийн засгийн зөвлөхүүдийн уулзалтад оролцож, тэдэнтэй санал бодлоо солилцлоо. 

Хятадын үндэсний цахилгаан сүлжээ, Хуавэй, Жили, Германы Сименс, БАСФ, Аллианз компани зэрэг Хятад, Германы аж ахуйн нэгжүүдийн эзэд олон улсын худалдааны байдал, харилцан хөрөнгө оруулалтын орчин, нээлттэй байдал, банк санхүүгийн хамтын ажиллагаа, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг асуудлаар санал санаачилга дэвшүүлсэн байна.

Ли Кэчян:

- Хятад, Герман Евро-Азийн эх газрын эдийн засгийн хамгийн том цогцын хувьд ДХБ-ын дүрмийн үндсэн дээр олон талт худалдааны системийг хамтдаа хамгаалах үүрэгтэй. Худалдааг ивээх болон ганц талын үзлийг эрс эсэргүүцэж, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт байдлыг хялбарчлан, бүс нутаг, дэлхийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах хэрэгтэй. Хятадын нээлттэй хаалга улам нээлттэй болно. Германы аж ахуйн нэгжүүд давуу талаа ашиглан Хятад, Германы хамтын ажиллагааг улам өндөр түвшинд харилцан ашигтай, хамтдаа ашиг олохыг биелүүлэх хэрэгтэй. Мөн харилцан нээлттэй байх хэрэгтэй. Германы тал Хятадын аж ахуйн нэгжүүдийг эрх тэгш, найдвартай хамтын ажиллагааны түншээр үзэж, Хятадын аж ахуйн нэгжүүдийн Германд хөрөнгө оруулж, компани байгуулахад улам шударга, хялбар орчин бүрдүүлж өгөхийг хүсэж байна гэж хэллээ.

А.Меркель:

- Хятад, Германы эдийн засгийн зөвлөхүүдийн комиссын тогтолцоо улам бүр боловсронгуй болж, хоёр талд илэн далангүй солилцоо хийх индэр гаргалаа. Герман, Хятадын аж ахуйн нэгжүүд харилцан зочилж, хөрөнгө оруулалт хийх сайн сайхан хандлагатай болсон. Хөрөнгө оруулалт ганц талынх биш тул хоёр талын хөрөнгө оруулалтыг өргөтгөх хэрэгтэй. Хоёр талын аль аль нь ашиг хүртэж, харилцан суралцаж болно. Герман, Хятад хоёр тал аж ахуйн нэгжийн харилцан хөрөнгө оруулах эрх тэгш стандарт хэрэгжүүлэхийг хүсэж байна гэж хэлсэн байна. 

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл