Сурган хүмүүжил гээд ярихаар сургуулийн сурган хүмүүжил, гэрийн хүмүүжил, нийгмийн хүмүүжил зэрэг олон талыг багтаасан нэг цогц ухагдахуун юм. Тал талын хүмүүжлийг нэг цогцжуулж, хүнийг боловсролтой болгоно гэж үзэхэд маш будлиантай, олон зэрэг давхаргатай ажил юм шиг боловч яг шууд хэлбэл сурган хүмүүжил гэдэг бол хүний чанарыг бүтээх арга хэмжээ юм. Ямар хүнийг хүмүүжүүлж гаргасан бэ гэдгээр сурган хүмүүжил амжилттай байгаа эсэх тогтоогдоно. Тиймээс сурган хүмүүжлийн эцсийн зорилго нь боловсролтой, хүн нийгэмд хэрэгцээтэй, өөрийгөө зөв авч явж чаддаг хүнийг хүмүүжүүлэхэд байна.
Одоогийн сурган хүмүүжилд албадаж сургах, нэг хэвэнд хийж хэвлэсэн юм шиг адилхан байхыг шаардах зэрэг асуудал оршиж байгаа нь сурган хүмүүжлийн эцсийн зорилгыг зөв ойлгоогүйн шалтгаан юм. Сурган хүмүүжлийн хамгийн эцсийн зорилго нь ном бичигт бүх агуулгыг хүний тархинд савлах биш, харин ном бичиг дэх агуулгаар хүнийг ухааруулж гэгээрүүлж, мэдлэг боловсролтой хүнийг хүмүүжүүлэхэд байдаг. Үүний гол зорилго нь хүмүүжил хүртэж байгаа хүн байж даарна. Сурган хүмүүжил бол яг “хүнээр үндэс болгох” гэдгийг сурган хүмүүжилд ч адилхан биелүүлэх нь зөв. Монгол Улсын нэгэн багш: - Хүүхэд бүр өөр өөрийн онцлогтой. Хүүхдүүдийг заавал тус тусад нь судлах хэрэгтэй гэсэн байдаг. Хүнийг нь судалж байж ямар талын эрдэм мэргэжил хүртээвэл хамгийн сайн үр дүнд хүрч болохыг магадлан мэдэх чадвар багш болон эцэг эхчүүдэд заавал байх ёстой.
