
Хятад, Монголын хоршооны туршлага солилцох хурлыг 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан бөгөөд хурлыг Шилийнгол аймгийн Үзэмчин хонины нийгэмлэгээс зохион байгуулж, Баруун Үзэмчин хошууны малчдад мэдээлэл үйлчилгээ хангах газар, “Шинэ хөдөө” мал аж ахуйн тусгай хоршоо хамтран зохион байгуулсан байна.

Монголын мал аж ахуйн хоршооны үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцох хуралд оролцохоор Өвөр Монголын Шилийнгол аймгийн хоршооны төлөөлөгчид аяллаа эхлүүлэхээр 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотыг зорьжээ. Уг аялал 4 хоног үргэлжлэх аж.

5 дугаар сарын 12-ны өдөр Өвөр Монголын Шилийнгол аймгийн хоршооны төлөөлөгчид Монголын Баян хөрш хэрэглэгчдийн нийгэмлэг, Монкорд хадгаламж зээлийн хоршоо, Ноосон зангилаа дундын хоршоо, Ноос алтан боломж анхны хоршоо зэрэг байгууллага нэгжтэй танилцсан байна.


