solongonews
Хятад, Япон, Өмнөд Солонгосын соёлын сайд нарын хурлын нээлт болов
2017-08-26 21:33
Хятад, Япон, Өмнөд Солонгосын соёлын сайд нарын хурал 8 дугаар сарын 26-ны өдөр Киото хотноо нээгдлээ.

Хятадын соёлын сайд Лө Шүган, Японы соёлын шинжлэх ухааны сайд Ёшимаса Хаяши, Өмнөд Солонгосын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд До Жонг Хван нар хуралд оролцов.

Энэ хурал бол Хятад, Япон, Өмнөд Солонгосын удирдагчдын хурлын соёлын салбар дахь үр дүнг хэрэгжүүлэх чухал арга хэмжээ юм. Хуралд гурван тал 8 дугаар хурлаас хойших ажлын ахицын талаар авч хэлэлцэж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар санал солилцон, Киотогийн хамтын баримт бичгийг хянан хэлэлцэж, баталлаа. Уг баримт бичигт гурван орны соёлын салбарын хамтын ажиллагааны төлөвийг тодорхойлж, 2018 онд гурван орны соёлын сайд нарын хурлыг Хятадад хийхээр тогтлоо. Гурван орны соёлын сайд нар гурван орны нэгдсэн концертыг үзсэн байна.

Хурлын үеэр Хятадын Харбин, Өмнөд Солонгосын Бусан, Японы Жинзе хотыг 2018 оны Зүүн Азийн соёлын нэрт хотоор тодруулсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл