Дэлхийн цахим худалдааны их хурал өндөрлөв
2019-04-16 16:16
2019 оны дэлхийн цахим худалдааны их хурал И-Ү хотноо зохион байгуулагдлаа.
2019 Дэлхийн цахим худалдааны их хурал саяхан Хятадын Жэжян мужийн И-Үд ёслол төгөлдөр өндөрлөжээ. БНХАУ, АНУ, ОХУ, Герман, Мексик, Чили, Япон, Австрали, Өмнөд Солонгос зэрэг арав гаруй орны Засгийн газрын төлөөлөгчид, цахим худалдааны компаниуд болон салбарын байгууллагуудын төлөөлөгчид уулзалтад оролцон, дэлхийн цахим худалдааны хөгжлийн чиг хандлагын тухай зөвшилцөж, улс орнуудын цахим худалдааны үйлдвэрлэлийн хөгжлийн туршлагаа солилцжээ.
Энэ удаагийн их хурал нь “Их өөрчлөлтүүдийг судлан, алс хэтийн төлөвийг хайх” гол сэдвийн хүрээнд болж, дэлхийн мянга гаруй бизнесийн төлөөлөгчид чуулга уулзалтад оролцов.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
