solongonews
2020 онд юанийн зээл 19.63 их наяд юаниар нэмэгдэв
2021-01-13 13:24
2020 онд юанийн зээл 19.63 их наяд юаниар нэмэгдэв.

01-р сарын 12-нд Хятадын Ардын Банкнаас нийтэлсэн санхүүгийн статистик бүртгэлээс үзэхэд, 2020 онд Хятад улсын юанийн зээл 19.63 их наяд юаниар нэмэгдэж, 2019 оныхтой харьцуулахад 2.82 их наяд юаниар өсжээ.

2020 онд Хятад улсын орон сууцны зээл 7.87 их наяд юаниар нэмэгдэн, үүнд хувийн орон сууцны зээлээр гол болгосон дунд урт хугацааны зээл 5.95 их наяд юаниар өсөж, байгууллага нэгжийн зээл 12.17 их наяд юань нэмэгджээ. 2020 оны 12-р сард юанийн зээл 1.26 их наяд юаниар нэмэгдэн, 2019 оны 12-р сарынхтай харьцуулахад 11.7 тэрбум юаниар өссөн байна.

Үүнээс гадна 2020 онд Хятад улсын юанийн хадгаламжийн хэмжээ 19.65 их наяд юаниар өссөн нь 2019 оныхоос 4.28 их наяд юань нэмэгдэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл