solongonews
Хятадын Дэвшилтэт техникийн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэв
2021-12-17 11:44
Хятадын Дэвшилтэт техникийн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэв

    Хятадын Үндэсний статистикийн газрын гаргасан тоо баримтаас харахад, энэ оны 1-11-р сард Хятад улсын үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13.7 хувиар нэмэгдсэн ба үүнээс дэвшилтэт техникийн үйлдвэрлэл дэх хөрөнгө оруулалт нь 22.2 хувиар нэмэгдэн, хоёр жилд дунджаар 17.4 хувиар нэмэгдлээ.

Тодруулбал, агаарын тээвэр, сансар судлалын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд нийлүүлсэн хөрөнгө нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 гаруй хувиар нэмэгдэж, компьютер болон ажлын газрын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, электрон, мэдээлэл холбооны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, эмчилгээний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд нийлүүлсэн хөрөнгө оруулалт нь 20 гаруй хувиар нэмэгдсэн байна.

  Дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд нийлүүлсэн хөрөнгө оруулалтын нэмэгдлийн дундаж хурд нь үйлдвэрлэлийн салбар дахь нийт хөрөнгө оруулалтын нэмэгдлийн хурдаас улмаар илүү болж байгаа нь Хятад улсын хүчин чармайлтын дүнд үйлдвэрлэлийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөх зорилтод ахиц гарч, эдийн засгийн бүтэц  сайжран, бүтээлч хөдөлгөх хүч нэмэгдүүлэх ололт амжилт, тогтвортой хөгжлийн шат үед орж, дэвшилтэт техникийн үйлдвэрлэл нь Хятадын үйлдвэрлэлийн хэлбэрийг өөрчлөн сайжруулах, чансаатай хөгжихийн чухал хөдөлгөх хүч болж буйг харууллаа. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл