solongonews
Энэтхэгийн нийслэл хөл хориог цуцалж эхэллээ
2021-06-08 10:25
Энэтхэгийн нийслэл хөл хориог хязгаарлагдмал хэмжээнд үргэлжлүүлэн цуцалсаар байна.

   Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот 06 дугаар сарын 07-ны өглөөний 05:00 цагаас цар тахлын эсрэг хөл хориог хязгаарлагдмал хэмжээнд цуцлах арга хэмжээг эхлэн хэрэгжүүлж эхлэв. Дэлгүүр, худалдааны төвүүдийн тал орчим хувийг 10-20 цаг хүртэл ажиллуулахаар болсон байна. Шинэ Дели хотын метро, галт тэрэгнүүд мөн зорчигч тээврийн хүчин чадлын 50 хувиар үйл ажиллагаагаа сэргээхийг зөвшөөрөв. Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас 07-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл тус улсад цар тахлын халдварын нийт 28 сая 909 мянга 975 тохиолдол батлагдаад байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл