solongonews
Чинь Ган Энэтхэгийн Гадаад хэргийн сайдтай уулзав
2023-05-05 17:10
Чинь Ган Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Жайшанкартай уулзав

   Орон нутгийн цагаар 05-р сарын 04-нд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ГХЯ-ны сайд нарын Гоа хуралд оролцох үеэр Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Жайшанкартай уулзав.

  Чинь Ган:

- Хятад, Энэтхэг бол дэлхийн хамгийн олон хүн амтай хөгжиж буй хоёр орны хувьд хоёулаа орчин үеийн хөгжлийн эгзэгтэй үед ороод байна. Бид түүхээс туршлага, сургамж авч, хоёр орны харилцааг стратегийн өндөр болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс авч үзэж, бие биенээ хүндэтгэн, харилцан суралцаж, харилцан амжилтад хүрэх ёстой. Хөрш зэргэлдээх томоохон улс орнуудын эв найрамдалтай зэрэгцэн оршиж, энх тайвнаар хөгжин, хамтын сэргэн мандалтын шинэ замыг хайж, тус тусын үндэстний залуужихад туслалцаа үзүүлэн, дэлхийн энх тайван хөгжилд тогтвортой байдал, эерэг эрч хүчийг оруулна. Энэтхэг улстай хоёр талын зөвшилцөл, солилцоо хийж, олон талт хүрээнд яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Олон улсын болон бүс нутгийн асуудлаарх зохицуулалт ба хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, Хятад Энэтхэгийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжлийн замд эргүүлэхэд Хятад улс бэлэн байна.

  Чинь Ган мөн:

- Хятад, Энэтхэгийн хилийн өнөөгийн байдал ерөнхийдөө тогтвортой байна. Хоёр тал хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ололт амжилтаа бататган, холбогдох гэрээ хэлэлцээрийг чанд сахин биелүүлэх ёстой. Хилийн нөхцөл байдлыг цаашид хөнгөвчлөхөд тус дөхөм үзүүлж, хил орчмын бүс нутагт тогтвортой энх тайван, амгалан тайван байдлыг хадгална.

   Жайшанкар Энэтхэг Хятадын харилцааны талаарх Энэтхэгийн үзэл бодлыг танилцуулж, Энэтхэг Хятад хоёр орон олон талаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байгааг илэрхийлэв. Энэтхэгийн тал Хятадын талтай зөвлөлдөж, хилийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хамгаалахыг хичээнэ гэж найдаж байна.

Энэтхэг улс ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахыг Хятад улс дэмжиж байна. Энэтхэг улс төрийн тэргүүний хувиар дээд хэмжээний уулзалтыг эв нэгдэл, хамтын ажиллагааны үзэл санааны дагуу амжилттай болгоход идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэж хэлэв. Хоёр тал мөн анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа солилцов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл