Өвөр Монголын PPP төлбөртэй анхны засмал замын төсөл буюу 303 улсын замын Фэн Хуанлинээс Чавга хүрэх хэсэг ашиглалтад оров.
Тус төсөл нь ӨМӨЗО-ы Улаанхад хотын Ар Хорчин хошуунд харьяалагдаж, 2016 оны 09-р сараас ажлаа эхлүүлжээ. Ар Хорчин хошуу болон Тунляо хотын Кайлү шянь уулзвараас эхэлж, зүүнш Тунляо хотын хэсэг дэх 303 улсын нэгдүгээр зэрэглэлийн засмал замтай нийлж, баруунш Баарин зүүн хошууны харьяан дахь 303 улсын замтай холбогджээ. Замын нийт урт нь 118 км аж.
Төсөлд нийт 2.232 тэрбум юань зарцуулсан бол үүний 0.669 тэрбум юанийг дээд шатнаас хөрөнгө оруулж, үлдсэн хэсгийг нь нийгэм нийтээс оруулжээ.
303 улсын зам нь Хятадын зүүн хоёр бие болон хойд биеийн зам тээврийн амин судас болж байгаа бөгөөд Гириний Жи Анаас Өвөр Монголын Авга хошуу хүрч, Гирин, Люонин, Өвөр Монгол гурвыг холбожээ. Улаанхадын харьяан дахь 303 улсын зам нь Улаанхад хотын хойд 5 хошуу шяниар өнгөрч, зүүнш Тунляо хоттой холбогдон баруунш Шилийнгол аймагтай нийлж, тухайн газрын зүүнш баруунш зорчих чухал зам болов.
